Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор боллоо

Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор боллоо
[su_quote]МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарыг томилж буй талаараа танилцуулжээ.[/su_quote]
ХХААХҮ-ийн сайдад томилогдож буй М.Бадамсүрэнгийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 
-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд намайн ХХААХҮ-ийн сайдаар томилж байгаагаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Би энэ томилогоог асар том хариуцлага гэж хүлээж авч байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар бол олон мянган хүний хамгийн сайн хийж чадах, үр бүтээл гаргаж чдаах салбар. Энэ салбарыг нөхөн сэргээгддэггүй уул уурхайн салбараас орж ирж буй орлогыг нөхөн сэргээгддэг хөдөө аж ахуйн салбарыг тэтгэх нь чухал байна.
Засгийн газрын тогтоол гарч, ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шижлүүлсэн. Гэхдээ би ажлаа аваад эхний ээлжинд яамны ажилчин, алба хаагчдын нөхцөл байдалтай танилцаж байгаад буцааж нүүлгэх эсэхийг шийднэ. Одоогийн байдлаар яамны 70 хувь нь Дархан-Уул аймагт, 30 хувь нь Улаанбаатар хотод байна гэдэг мэдээлэл бий.
Гурилын үнийг тэг болгосон асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан. Уг саналд, гурилын үйлдвэрүүд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тохиолдолд Монополийн эсрэг төвийнхөн судлаад дахиад гурилын импортыг тэглэх ёстой гэдэг агуулгатай. Үнэхээр үндэслэлгүй үнэ нэмж байгаа бол импортын гурилын татварыг тэглэхээс өөр арга байхгүй.
"Шинэ хоршоо" хөдөлгөөнийг үргэлжлүүлэх үү?
-Эхнйи ээлжинд үржлийн мал худалдауж авах ангиллаар зэлэ олгохыг зогсоосон. Мөн энэ оны төсөвт "Шинэ хоршоо" хөдөлгөөнд их төсөв тавьсныг багасгасан. Цаашид дундын хоршоолол хэлбэрээр буюу анхны бүтээгдэхүүн бэлтгэх хэлбэрийг өндөр зохион байгуулалтад оруулж, эндээсээ үйлдвэр төрүүлэх бодлого руу явна.
Бидний нэг давуу тал бол бүгд бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зөвлөн туслах үйлчилгээ чухал байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.