Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,  “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй ажиллаж байсныг өндөр үнэлдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Үүнийгээ одоо ч үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөтгөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025- Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод”  чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 494822602 1061064529280108 3655933419814551234 n 1 1024x682 Бан Ги Мүн, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлал үзүүлж, чуулга уулзалт зохион байгуулж байгаад талархлаа. Бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дэмжиж, үлгэр дуурайл авч, улам идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. “Бан Ги Мүн” сан цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана гэдгээ тэмдэглэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 180 сая төгрөг хандивлаж байгааг хэллээ. Цаашид үндэсний хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний хөдөлгөөн болгох санаачилга дэвшүүлж, хамтрахаа илэрхийллээ. 494859582 680738451429585 191480135158128202 n 1 1024x682

494863763 2000983893764637 6572475573890073144 n 1 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.