Л.Ганбаатар: Би тракторч, комбайнчнаар ажиллаж байснаасаа ичдэггүй

Л.Ганбаатар: Би тракторч, комбайнчнаар ажиллаж байснаасаа ичдэггүй

[su_quote]“Хөтөл цемент шохой” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Л.Ганбаатарыг тракторчин, комбайнчин байсан гэдгээр нь муулах ханадлага сүүлийн үед гарч байна. Харин Л.Ганбаатар өөрийн тракторчин, комбайбайнч байснаараа бахархдаг тухайгаа ийн ярьжээ. [/su_quote]

Бичлэг үзэх линк:

“Хөтөл цемент шохой” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ганбаатар:

-Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Л.Ганбаатар гэж хүн байна. Эцэг эхээс 8-наймуулаа. 5 эгч, 2 ахтай. Аав, ээж хоёр маань Архангай аймгаас Атрын анхны аян эхлэхэд "Илгээлтийн эзэн"-ээр Сэлэнгэ аймагт ирсэн. Аав маань 1957 онд хоёр хүүхэдтэйгээ,нэг дүүгээ дагуулан ирж, ээжтэй гэр бүл болоод, Сэлэнгэ аймгийн Орхон суманд ирж амьдарсан байдаг.

Би хоёрхон сартайдаа ааваасаа өнчирж үлдсэн. Ээж маань 7-р ангид байхад мөн бурхан болсон. Том ах маань тухайн үед галчаар ажиллаж байгаад, тракторчин болж биднийг өсгөсөн. Харин аавыг маань дагаж ирсэн дүү Самбуу гэж хүн бий. Энэ хүн Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирж, анхны тракторчин, комбайнчаар ажиллаад Монгол Улсын 7 удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар цолыг аваад 80 гаруй настай буурай маань одоо ч амьд сэрүүн амьдарч байна. Миний төрсөн ах Л.Ганболд Монгол Улсын газар тариалангийн салбарт олон жил ажиллаж, Монгол Улсын гавьяат механикжуулагч хүн бас аж төрж байна.

Миний бие мөн 2001 оноос хойш газар тариалангийн салбарт өрхийн үйлдвэрлэл эрхлээд явж байна.

[su_quote]Би тракторч, комбайнчинаар ажиллаж байснаасаа ичдэггүй. Тухайн үед социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжээд сурч боловсрох нөхцөл хүнд байсан. Монгол, хэл бичгийн сургууль авсан ч төлбөр төлөх нөхцөлгүйгээсээ болоод 1993-1996 онд тракторч, комбайнчинаар ажилласан. Дараа нь ажилласан мөнгөөрөө 1996-2001 он хүртэл ХААДС-ийг инженер, механикчаар сурч төгссөн. [/su_quote]

Хүн хөдөлмөрийг голохгүй, хөдөлмөр л хүнийг голдог. Энэ тракторч, комбайнчин бол сайхан мэргэжил. Будаа, тариа үйлдвэрлээд, баялаг бүтээж, түмэн олноо хүнсээр хангаж явдаг буянтай ажил.

Гэвч байгалийн эрхшээлд байдаг хүнд мэргэжил. Энэ мэргэжлийг миний аав, миний үр удам гээд хоёр, гурван үеэрээ үргэлжлүүлээд явж байна. Бид удмаараа тариаланч.

Би 2016 онд сумын ИТХ-д дэвшихдээ намтар, түүхээ бичиж байлаа. Үүнийг л сүүлийн үед сошилааар сэвээд байгаа юм билээ. Энэ намтар минь бүгд үнэн.

Гэхдээ залуу хойч үедээ хэлэхэд ажил мэргэжлээр нь хүнийг ялгаварлах, доромжлох нь дараа дараагийн дүү нарт минь битгий тохиолдоосой гэж хүсэж байна. Би өөрийнхөө хувьд бол энэ мэргэжлээрээ бахархдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.