Мэргэжлийн ажлаа хийсэн сэтгүүлчдийг шүүхэд дуудах болсон Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна

Мэргэжлийн ажлаа хийсэн сэтгүүлчдийг шүүхэд дуудах болсон Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна

[su_quote]Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна. Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн 10 иргэн ҮХЦ-д гомдол гаргасны 5 нь эрэн сурвалжлах сэтгүүлч байна. Тухайлбал, Эргэлт.мн сайтын эрхлэгч Э.Хүрэлбаатар, сэтгүүлч Д.Чанцалдулам, Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмаа, Эрэн.мн сайтын эрхлэгч Саруул, сэтгүүлч Ж.Баттуул нар гомдол гарагжээ. [/su_quote]

Шууд дамжуулалт үзэх линк:

2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 13.14-т хуурамч мэдээлэл тараах, нэр төр гутаах гэх зүйл заалт оруулснаар энэ зүйл ангиар мэргэжлийн ажлаа хийсэн сэтгүүлчдийг шүүхэд дуудах нь нэмэгдсэн байдаг.

Стататистик мэдээллээр,

2020 онд-9

2021 онд-19

2022 онд-15

2023-31

2024.6 сарын байдлаар-10 хэргийг Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар яллажээ.

Мөн уг заалтаар 2020-2024 оны хооронд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн 800 орчим иргэнд хэрэг үүсгэх гомдол ирсэн байдаг.

Энэ бүхэнд үндэслэн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд "халтай" заалт хэмээн үзэж, олон улсын "Эмнести интернэшл", "Глоб интернэшл" ХЭҮК, "Нээлттэй нийгэм форум" зэрэг байгууллагуудаас судалгаа, шинжилгээтэй зөвлөмж, заалтуудыг холбогдох байгууллагуудад удаа дараалан гаргаж хүргүүлж байсан билээ.

Улмаар сэтгүүлч, иргэдээс 10 удаагийн мэдээллийг 2024 онд ҮХЦ-д гаргаснаар тус заалтын хэрэгжилт түдгэлзээд байсан юм. Өнөөдөр/2025.11.24/ ийнхүү цэцэд маргааныг хэлэлцэж байгаа юм.

Нийт 12 хавтас хэргийг ҮХЦ-ийн дунд суудлын буюу 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж байна.

582305558 1259789072843811 4767733126715569878 n 300x169

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.