85 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс хүн амаа нас, хүйсээр нь бүртгэж эхэлжээ

85 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс хүн амаа нас, хүйсээр нь бүртгэж эхэлжээ
Монгол Улсад орчин цагийн бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ой, “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”өнөөдөр тохиож байна.
1940 оны энэ өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний паспортын дүрэм”-ийг баталж, Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд Паспортын хэлтэс байгуулагдан Монгол Улс хүн амаа нас, хүйсээр нь бүртгэж эхэлснээр орчин цагийн улсын бүртгэлийн байгууллагын үндэс суурь тавигдсан гэж үздэг байна.
Төрийн бодлогын томоохон баримт бичгүүдэд төрөөс бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах стратегийн зорилтуудыг тодорхойлон, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх зорилгоор бүртгэлийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулж байсан.
Эдүгээ иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа бүхий бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон хөгжөөд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.