Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.
Төрийн тугийг цэнгүүлэхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. 582547371 721937870380050 7273452194924412350 n 1024x683 582751915 1506672770602359 103050647369730613 n 1024x683 582605752 1877014992900015 3826975996444081001 n 1024x683 566340280 1337624394480655 280056259194269576 n 1024x683 582417849 1137149524848683 8032857336049063691 n 1024x683 582437849 4214703452108598 7384657726503032377 n 1024x683

582411235 1172839718137436 2430875992677810709 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.