Х.Тэмүүжин: Эрх баригч нам олонхоороо яриад л парламентын даргыг шийддэг байж болохгүй

Х.Тэмүүжин: Эрх баригч нам олонхоороо яриад л парламентын даргыг шийддэг байж болохгүй

[su_quote]УИХ-ын даргыг сонгохтой холбоотой УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийллээ.[/su_quote]

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Бид энэ 30 жилд үндсэн хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлж, уншиж, судалж чадаагүй. Монгол Улсын Үндсэн хуулин дээр УИХ-д олонх суудал авсан нам УИХ-ын даргыг нэр дэвшүүлнэ гэсэн нэг ч үг үсэг байхгүй.

Харин УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, УИХ-ын даргыг сонгоно гэж байгаа.

Бид өнгөрсөн он жилүүдэд үндсэн хуулинд заагаагүй эрх мэдлийг УИХ-ын суудал бүхий намд өгөөд, тэр нам дэвшүүлээд УИХ-ын даргаа сонгоод дасчихаж.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулин дээр УИХ-ын дарга бол УИХ-д 126 гишүүнтэй байлаа гэхэд 65 гишүүний гарын үсэг цуглуулаад санал хураалтад оролцох зохицуулалт Үндсэн хуулин дээр байгаа. Энэ парламент дотроо хэнээр даргалуулах вэ гэдгээ өөрсдөө сонгох тогтолцоо Үндсэн хуулин дээр байгаа.

Гэтэл бид одоо хүртэл намд бэлэглэсэн. Намын дарга нар УИХ-ын даргаа шийддэг тогтолцоогоор явсаар ирсэн. Тиймээс та бүхэн дахиад нэг Үндсэн хуулиа уншаад үзээрэй.

УИХ-ын дарга хэн байх гэдэг бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Намын бүрэн эрхийн асуудал ерөөсөө биш.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.