Хүнсний чанар, стандартын хяналтын улсын 80 байцаагч сургалтад хамрагдав

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын 80 байцаагч сургалтад хамрагдав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Салбарын хяналтын хэлтсээс Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. large 691ea8fd83d7de7c1b04c560 Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд тавигдах хууль, эрх зүйн шаардлагын хэрэгжилтийг сайжруулах, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдад зориулсан танхимын сургалт 21 аймаг, нийслэлээс нийт 80 байцаагч хамрагдав. large 691ea90a83d7de7c1b04c565 Энэхүү сургалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, мөн Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан юм. large 691ea91483d7de7c1b04c56a Сургалтын үеэр дараах үндсэн чиглэлүүдээр мэдээлэл, сургалт явуулав: Үүнд: -Хүнсний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын бодлого, хэрэгжилт -Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлт, эрсдэлийн үнэлгээний арга зүй -Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлт -Хоолны хордлогын нөхцөл байдал, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ -Бичил биетний тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх “Кодекс”-ийн стандартын хэрэглээ

-Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем, шинжилгээний лавлагааны сангийн хөгжүүлэлт, улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой эрх зүйн бичиг баримт боловсруулах, зөрчлийн хэрэг бүртгэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зэрэг асуудлаар мэргэжлийн болон хууль, эрх зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.