УИХ-ын дарга Н.Учрал: Би сөрөг хүчний намуудад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангаж ажиллана

УИХ-ын дарга Н.Учрал: Би сөрөг хүчний намуудад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангаж ажиллана

[su_quote]Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо. [/su_quote]

УИХ-ын дарга Н.Учрал: 

Бичлэг үзэх:

-1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш олонхийг бүрдүүлж байгаа нам эвсэл УИХ-ын даргыг УИХ-д танилцуулаад, олонхийн саналаар шийдвэрлээд ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу олонхийг бүрдүүлж байгаа МАН Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж улс төрийн шийдвэр гаргаад олонхийн бүлгээр нэр дэвшүүлээд, олохоороо дэмжээд хуульд заасны дагуу УИХ-д танилцуулаад дэмжиж байна гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд ч 1992 оноос хойш намын даргаар ажиллаж байсан хүмүүс УИХ-ын даргаар ажиллаж байсан тохиолдол олон байдаг.

Би өрөө эрх баригч намын дарга, одоо ингээд парламентын дарга болж байгаа учир ЗГ-ын бодлого үйл ажиллагааг шахаж, шаардаж ажиллана.

Би парламентын шинэ даргын хувьд бусад намууд, гишүүдээ хууль санаачлах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандана. Цаг хугацаа харуулна...

Надад итгэл үнэмшлийн хувьд өнөөдрийн ЗГ-ын үйл ажиллагаа, бодлого надтай нэг шугманд байгаа. УИХ-ын даргын хувиар "Зөвд зөөлөн, бурууд хатуу" байж төрийн ажлыг тогтвортой байлгахад анхаарч  ажиллана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.