ШХАБ-ын зөвлөлдөх уулзалтад оролцсон Ерөнхий сайд Г.Занданшатарын айлчлалын үр дүн юу байв?

ШХАБ-ын зөвлөлдөх уулзалтад оролцсон Ерөнхий сайд Г.Занданшатарын айлчлалын үр дүн юу байв?

[su_quote]ОХУ-ын нийслэл Москва хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданашатар оролцлоо. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд ШХАБ-ын гишүүн 12 орны Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдуудтай хоёр талт уулзалтуудыг хийснээс гадна, Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд, АҮЭБ-ын сайдууд өөрсдийн чиглэлийн дагуу холбогдох уулзалт, хэлэлцээнүүдийг маш амжилттай зохион байгуулсан ганзага дүүрэн айлчлал болж өндөрлөлөө. [/su_quote]

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж юу вэ?

905dc95e 94bd 471a bd27 443e7ab3d305 300x200

-ШХАБ бол 2001 онд БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг 6 улсын удирдагчид анх бүс нутгийн аюулгүй байдал, хилийн маргааныг шийдвэрлэх зорилгоор байгуулагдаж байсан бол одоо Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь зэрэг нэмэгдэн гишүүн орнуудын тоо 10 болж, хэлэлцээрийн түвшний 15 улс, ажиглагч хоёр/ Монгол, Афганистан/ улсыг нэгтгэн нийт 27 улс, орон энэ байгуулагад багтаж байна.

Өдгөө ШХАБ зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, сансрын технологи, батлан хамгаалах, гадаад харилцаа, эдийн засаг, соёл, банкны зэрэг лоон салбарт хамын ажиллагаа өрнүүлж, жил бүр Ерөнхйилөгчийн, Ерөнхий сайд нарын, Гадаад харилцааны сайд нарын болон Үндэсний зохицуулагч нарын гэх мэт дөрвөн түшний уулзалтыг зохион байгуулж байна. ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн ДНБ-ний 35 хувийг бүрдүүлэх зорилттой бөгөөд дэлхийн нийт экспортын 1/5-ийг бүрдүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Ирэх онд Монголд зохион байгуулагдах НҮБ-ын СОР-17 уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг уриалж байна

9e029ce0 0675 4c73 9498 db9f15d39d01 300x200

ШХАБ-ын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлон хүргэе.

Яриа үзэх линк:

-Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түвшний улс орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уул уурхай, аж үйлдвэржилт, байгаль орчин, ногоон хөгжил, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.

Эрхэм нөхөд өө,

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэж, хүн амын эрүүл мэнд, нийгэмд үлэмж хэмжээний хохирол учруулж байгаа нь энэ цаг үед байгалийн гамшгийн эрдсэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ-ын оролцоо чухал байна.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай, нүүдлийн соёл иргэншлийн онцлогоос шалтгаалан уул амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий байдаг. Иймд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг сааруулах, цөлжилт, ойн хомстол, хөрсний доройтлыг бууруулан, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэрбум мод", "Хүнсний хувьсгал" зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг санаачлан хөгжүүлж байна. Энэ хүрээнд ШХАБ-ын улс орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолж байна.

[su_quote]2026 онд Улаанбаатар хотноо зохион багйуулагдах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын конвенцийн 17-р уулзалтад та бүхнийг өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг уриалж байна. [/su_quote]

ШХАБ-ын уулзалтыг хэрхэн дүгнэж байгаа байр сууриудыг хүргэе. 

ГХЯ-ны ТНБД Л.Мөнхтүшиг: Ерөнхий сайдын айлчлал маш амжилттай боллоо

350f8005 e941 4d36 b57f dc6a8360af42 300x200

Яриа үзэх линк: 

-ШХАБ-ын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ажиглагч орны байр сууринаас оролцлоо. Энэ уулзалтын үеэр хоёр хөршийнхөө Ерөнхий сайд нартай уулзаж, худалдаа, нийгэм, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаа. Энэ дундаа ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустинтай элэгсэг, дэлгэрэнүй яриө өрнүүллээ. Шатахуун, агаарын тээвэр, дэд бүтцийн талаар ярилцлаа.

[su_quote]ОХУ өөрөө дотоодын нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн  Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд Мишустин онцолсон. [/su_quote]

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн уулзалт ч мөн амжилттай болсон.

БНХАУ бол манай экспортын хамгийн том түнш. Хятад Улс коммнист намын хурлаараа дарагаийн таван жилийн төлөвлөгөөгөө ярьж байна. Энэ хөгжлийн төлөвлөгөөтэйгээ манай улсын хамтын ажиллагааг яаж уялдуулах вэ гэдэг талаар ч ярилцлаа.

[su_quote]Үүнээс гадна ШХАБ-ын уулзалтад оролцож буй 27 улс орны 12 улсын сайд, гадаад харилцааны сайдууттай уулзлаа. Тухайлбал, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкар   уулзлаа. Түүнтэй Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжтиж байгаа газрын тосны үйлдвэрий түргэтгэх талаар ярилцлаа.[/su_quote]

Катар Улс булангийн чухал түнш улс. Тус улсын Ерөнхий сайдтай уулзаж ирэх онд манай улсад зохион байгуулагдах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын СОР-17 хуралд Катар Улс тодорхой дэмжлэг үззүүлж оролцохоор боллоо.

Манай улс ОХУ-аас шатах тослох материалаа бараг 100 хувь нийлүүлдэг. ОХУ дайнаас үүдэн Москва хотоос бусад хотуудад нөхцөл байдал хүнд байна. Гэхдээ өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын хүрээнд шатахууныг тасралтгүй нийлүүлэх, агаарын түлш нийлүүлэх хоёр хэлэлцээр байгуулсан. Энэ багц хэлэлцээрийг соёрхон батлах зүйл хүлээгдэж байна.

Сая Ерөнхий сайдын уулзалтын хүрээнд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням хоёр талын уулзалтуудыг хийж, хэлэлцээрийг харилцан ашигтай байх тодорхой тохиролцоонд хүрч чадлаа.

[su_quote]Ерөнхий сайдын уулзалтуудаас гадна АҮЭБ-ын сайд, Зам тээврийн сайд, Сангийн сайд, Шадар сайдууд чиглэл чиглэлийнхээ уулзалтуудыг хийж тодорхой ахиц, дэвшлүүд гаргалаа.[/su_quote]

Өнгөрсөн 9-р сард ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын Ерөнхийлөгч нар гурван талт уулзалт хийх үеэр Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хийн хоолойн төслийг барьж байгуулах тохиролцоонд хүрсэн. Сая Ерөнхий сайдын уулзалтаар мөн энэ төслийг хэрэгжүүлнэ гэдгээ оросын тал илэрхийлсэн. Одоо гурван талын аж ахуйн нэгжүүд хамтраад ажиллах ёстой. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр барих хийн хоолойн бүтээн байгуулалт  дээр монголын талын аж ахуйн нэгжүүд эрх тэгш оролцоотой байх талаар санал солилцсон. 2031 он гэхэд хэрэгжиж эхлэн гэж талууд үзэж байна.

БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд: Монгол Улс дэлхийн эрчим хүчний хуваарилалт, баланс, том гүрнүүдийн өрсөлдөөний талбарт эрчимтэйгээр татагдаж орж буй хэрэг

4a65c1db 30ef 41ba 950b 70c6c7e8c99b 300x200

Яриа үзэх линк:

Манай улс дээгүүр нь нисээд явчихгүй, доогуур нь ухаад явчихгүй хоёрхон хөрштэй улс. Энэ хоёрын улстай харилцах харилцаа бидний хувьд амин чухал байдаг. ШХАБ-ын зөвлөлдөх уулзалтад манай Ерөнхий сайд ажиглагачаар оролцлоо. Энэ үеэрээ олон орны ерөнхий сайдуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж чадлаа.

Хамгийн сүүлд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж тодорхой асуудлуудыг ярилцлаа. Төмөр зам, боомт, худалдаа арилжаатай холбоотой асуудлыг их сайн уур амьсгал дунд ярилцлаа. Ноднин ШХАБ-ын уулзалтын үеэр ОХУ, БНХАУ хоёр улстай гурван талт уулзалтыг хийж байсан юм. Энэ удаад тус тусад нь уулзалтууд хийлээ.

Хийн хоолой байгуулах тал дээр БНХАУ-ын тал ямар байр суурьтай байгаа вэ?

-ОХУ, БНХАУ албан ёсоор хийн хоолойг монголоор дамжуулна гэдгээ зарласан. Одоо албан гэрээ байгуулах ёстой. Гэрээг байгуулснаас жилийн дотор бичиг, цаасны ажлаа дуусгаад, ажлаа албан ёсоор эхлэх ёстой. Ингээд жилд 50 сая куб метр байгалийн хий дамжуулах хоолой баригдах юм.

[su_quote]Үүнээс цааш манай гурван улсын дунд хамгийн их яригдах ёстой сэдэв бол хийн хоолой. Зөвхөн гурван улсын эдийн засгийн талбар биш Монгол Улс дэлхийн эрчим хүчний хуваарилалт, баланс, тэр эрчим хүчийг тойрч явагддаг дэлхийн том гүрнүүдийн өрсөлдөөний талбарт эрчимтэйгээр татагдаж орж буй хэрэг.[/su_quote]

Манай улсын нэр хүнд аливаа асуудлыг шийдвэрлэгдэх тооцогдох хувь нэмэр дээшилнэ. Мөн хий хоолой манай улсад ямар хэрэгтэй байх вэ, барьж байгуулахад манай улс ямар оролцоотой байх вэ гэх мэт асуудлуудыг цаашид ярилцана.

Ялангуяа бүтээн байгуулалтад монголчуудын оролцоо өндөр байх талаар сая ярилцсан. Гэхдээ энэ бүхнээ албажуулах баримт бичгүүд гарах ёстой.

ff04345f e5f3 43a2 8fbe ad82a5e257d2 300x200

Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын уулзалт болон Ерөнхий сайдуудтай уулзахдаа "харилцан ашигтай хамтын ажиллагаа" гэдэг үгийг их ашиглалаа шүү дээ?

-Их зөв ажиглажээ. Улс орнуудын харилцаа бол аль алиндаа ашигтай, ямар нэг асуудал гарвал харилцан буулт хийдэг л байх ёстой. Ерөнхий сайд өгүүлбэр болгондоо л "харилцан ашигтай байх ёстой шүү" гэдгийг онцолсон. Тухайлбал, хийн хоолойн асуудал дээр өөртөө тохирсон харилцан ашигтай байх тухай ч ярьсан. Ямар хэмжээнд оролцоотой байна, түүндээ тохирсон ашиг хүртэх ёстой.

Хамгийн сүүлд хэлэхэд, өнгөрсөн 9-р сард Бээжинд болсон гурван талт уулзалтын төгсгөлд Ши Жиньпин, В.Путин нар яг ижил үг хэлсэн. Тэр нь "Бид асар том хөрөнгө гаргаад асар том төсөл хэрэгжүүлэхээр шийдчихлээ. Одоо монгол нөхөд минь тогтвортой, итгэл даах түнш байгаарай" гэж хэлсэн.

Тиймээс манай улс бодлогоо тогтвортой байлгаж, итгэл даах түнш байх нь чухал.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.