7 сарын зайтай эцэг эхээ зуурдаар алдсан 2-12 насны таван хүүхэд эмээтэйгээ өнчирч үлджээ
[su_quote]Аав ээжээсээ өнчирч хоцорсон 5 хүүхэдтэй бид уулзлаа. [/su_quote]
Эмээ Алтанцэцэг:
-Би энэ 5 хүүхдийн аавынх нь ээж нь байна. Манай хүү барилгын ажил хийдэг байсан. Нас барахаасаа өмнө Өмнөговь явж ирээд энд 10-аад хоносон. Тэр хооронд бөөр нь өвдөөд байсан. Тэрнээс болоод л ийм зүйл боллоо.
Хүүхдүүдийн ээжийн хувьд зүрх нь өвддөг байсан. Нэг өдөр унтаад сэрээгүй...
Ажил явдал ингээд дуусаж байна. Хамгийн гол нь энэ 5 хүүхдийг л бодож байна. Хорооныхон ирсэн. Энэ долоо хоногоос энэ хүүхдүүдийг хэн нь авах вэ гэдэг асуудлыг ярина гэсэн. Нагац эмээ нь бас байдаг юм. Би өөрөө ажилгүй одоогоор энэ хэдийгээ л харж байна.
Хоол унд гээд асуудалтай л байна. Би хүүхдүүдээ өөр дээрээ л байлгана гэж бодож байна. Хүүхдүүдийн насны хувьд 2-13 насны хүүхдүүд байна. Хамгийн бага нь охин, 4 нь хүү. Хоёр бага нь цэцэрлэгт явж байгаа, гурван том нь сургуульд орсон.
Ард иргэдээсээ хүүхдүүдэд маань тусламж үзүүлж хандив өргөөсэй л гэж гуйж байна.
Том хүү:
Ээж маань зүрх нь хааяа өвддөг байсан. Унтаад сэрээгүй... Аав маань бие нь жаахан өвддөг байсан. Дүү нараасаа л салчихгүй баймаар байна.
Хандивын аян эхлүүлсэн Ж.Галбадрах:
-Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр Нармандах лам надтай холбогдсон. 5 хүүхэд эмээтэйгээ өнчирч хоцорлоо, хандивын аян зарлаад өгөөч гээд би ч буяны өмнө үгүй гэж чадахгүй шүү дээ гэдэ л хандив эхлүүлсэн.
Хагас сайн өдөр нөхцөл байдалтай ирж танилцахад үнэхээр хүнд нөхцөл байдалтай байсан. Тэгээд өөрийн фэйсбүүк хаяг дээрээ хандивын аян зарласан. Шинээр хандивын данс нээсэн байгаа тус данснаас нэг ч төгрөгийн зарлага гарахгүй юм.
Элэг нэгт ахан дүүс минь энэ 5 хүүхдийг орох оронтой болгох аянд нэгдээрэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Хандивын данс: Хаан банк Алтанцэцэг /эмээ/ 15000500 5313497455
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.