ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр: Улаанбаатар-Москва чиглэлд шууд нислэг хийхээр тохирсон

ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр: Улаанбаатар-Москва чиглэлд шууд нислэг хийхээр тохирсон

[su_quote]ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр болон холбогдох хүмүүс томилолтоор ОХУ-ын Москва хотод ажиллаж байна.[/su_quote]

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр:

Яриа үзэх линк:

-Өнөөдөр бид бүхэн ОХУ-ын ИНЕГ-ын дэд дарга, МУ-ын ИНЕГ-ын төлөөлөл, МИАТ, Аэро Монголиа, Изнис компанийн удирдлагууд уулзаж Москва болон Улаанбаатар хотын хооронд шууд нислэг хийх боломжуудыг ярилцлаа.

ОХУ-ын хувьд Турк, Бээжин чиглэлд шууд нислэгийг үйлдэж байгаа. Өнөөдрийн гол ярьсан сэдэв нь Улаанбаатараас ОХУ-ын Красникаяаар дайраад Москва руу дамжин нисэх транзит нислэг хоёр талаасаа 2026 оны 1-р улиралд явуулж эхлэхээр шийдлээ.

Зорчигчдын урсгал ковидоос өмнө хэвийн байхад Улаанаабаатар-Москва, Москва-Европ руу дамжин өнгөрдөг гол урсгал байсан. Одоогоор Москва-Европ руу нислэг хийх боломж нь муу байгаа учраас эргүүлээд Москва-Улаабаатарт ирээд Улаанбаатараас яаж зүүн өмнөд Азийн улсууд руу задрах вэ гэдэг асуудал дээр тооцоо судалгаа хийгээд ОХУ-тай нислэгийн урсгал нэмэгдүүлэх тал дээр ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.