Г.Дамдинням: ОХУ-тай шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр тохирлоо. Ард иргэд минь тайван байгаарай

Г.Дамдинням: ОХУ-тай шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр тохирлоо. Ард иргэд минь тайван байгаарай

[su_quote]Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас түлшний хомсдлын талаар тодрууллаа.[/su_quote]

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

Манай түлшний хэрэгцээ жилдээ 20%-иар нэмэгдэж байна. Энэ хэрээр бидний импортын тоо хэмжээ дагаад өсч байгаа. Манай нийт хэрэглээний 95-97%-ийг хангаж байгаа ОХУ гол ноён нурууг нугалж байна.

ОХУ-ын хувьд дотоодын нөхцөл байдал тогтворжиж ирж байна. Найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны хязгаарлалттай байдалд оруулахгүй.

Хүсч байгаа бүх хэмжээг нөхөж өгнө. Өсөж нэмэгдэж байгаа бүх төрлийн түлшийг бүрэн хангаж ажилна гэдгийг ОХУ-ын талаас мэдэгдлээ.

Манай улсад орж ирж байгаа AN92 бинзены нийлүүлэлт ОХУ-ын талаас хангаллтай байгаа. Хагас бүтэн сайнд агуулах амардагаас шалтгаалан нэг дэх өдөр дууссан ШТС-ууд өсдөг. Ард иргэд минь тайван байгаарай!!! Манай яамны зүгээс шуурхай штаб гаргаад ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.