"Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ

"Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч “Газар шим үйлдвэр” ХК-д ажиллалаа. Тус компани 1999 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн "Газар шим" брэндийн өргөст хэмх, салат, ногооны нухаш, компот, эрүүл мэндийн "Артишок" ундаа зэргийг үйлдвэрлэж буй үндэсний баялаг бүтээгч юм. large 691c255783d7de7c1b04c515 "Газар шим үйлдвэр" ХК нь "Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хамрагдан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, байр, агуулахаа өргөтгөн, түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлээд байна. large 691c255e83d7de7c1b04c51a Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо 10,8 сая ширхэгт хүрч, 2023 оноос 44 хувиар өсч, үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ онд борлуулалтын орлого нь 35,6 хувьд хүрч өсөхөөр байгаа талаар тус компанийн захирал Ц.Ганбат танилцууллаа. large 691c256d83d7de7c1b04c51f “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өргөжиж хүүхдийн нухаш, майонез, кетчуп, амтат чили болон паста соусны таван нэр төрлийн импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, хэрэгчдэд өргөн сонголттыг бий болгож өгөөд байна. large 691c257883d7de7c1b04c524 Түүнчлэн 2400 тонн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай агуулах, гүн хөргүүр бүхий байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болж, нэг цагт зургаан тонн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан талаар мэдээлэл өгөв.

large 691c258183d7de7c1b04c529

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.