Хуульч О.Батхүү: Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад төлдөг 2%-ийн татварыг хүчингүй болгох саналыг намрын чуулган нээгдэхэд л өгсөн

Хуульч О.Батхүү: Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад төлдөг 2%-ийн татварыг хүчингүй болгох саналыг намрын чуулган нээгдэхэд л өгсөн

[su_quote] Үл хөдлөх борлуулахад авдаг татварын 2 хувийг хүчингүй болгох цахим өргөдөл санаачилсан тус өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурснаас хойш 2 сар гаруй болж байгаа ч хариу байхгүй байна.[/su_quote]

Хуульч О.Батхүү:

Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад төлдөг 2%-ийн татварыг хүчингүй болгох саналд 100 мянган иргэн санал өгсөн. Есдүгээр сарын 15-нд чуулган нээгдэхэд УИХ-ын босго давсан боловч одоог хүртэл батлагдаагүй байна. Энийг хэн нэгэн дарга аваад дарсан юм шиг байна.

УИХ-д суудалтай бүх намууд сонгуульд орохдоо татвар бууруулна гэж амласан. Тэр нь хаана байна?

Гишүүд иргэдтэй уулзахдаа татвар бууруулна, та нарын төлөө ажиллана, зүтгэнэ гэдэг. Тэр нь хаана байна?

МАН-ын жагсаалтын номер нэг Г.Лувсанжамц хэвлэлд яриа өгөхдөө татварын асуудлыг зөвхөн боловсролтой хүмүүс ярина гэж ард, иргэдээ доромжилж байна. Миний бодлоор татварыг татвар төлдөг бүх хүн ярих ёстой. Бид цалингаас гэхэд 45%-тай тэнцэх хэмжээний мөнгийг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр өгч байна.

Өвчин зовлон тусаад мөнгөний аргагүй хэрэгцээнд ороод байраа зарах гэхээр төр дундаас нь 2%-ийн татвар аваад байна. Энийг больё гэдэг агуулгаар өргөдөл гаргасан.

Г.Лувсанжамц гишүүн бол иргэдийн саналаар сонгогдоогүй. МАН-ын жагсаалтанд ороод лифтээр л дарга болсон гэв.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.