МАН-ын Их хурлын редакцын комиссыг УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна

МАН-ын Их хурлын редакцын комиссыг УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын тогтоолоор Бичиг баримт боловсруулах, редакцын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.
583334540 1391551922321222 6762879375025909140 n 300x200
Тус комиссын даргаар Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн, Нарийн бичгийн даргаар Социал демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ажиллаж байна. Бичиг баримт боловсруулах, редакцын комиссын гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэцэг, Намын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ажиллаж байна.
583914147 1391551988987882 2700872753625574219 n 300x195
Мөн тус комиссын орон тооны бус гишүүнээр намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Д.Балдангомбо ажиллан баримт бичгийг боловсруулж байгаа юм.
584516521 1391552008987880 2254994453777930197 n 300x121

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.