Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар үндэсний үйлдвэрлэгч “Бренд гутал” ХХК-ийн үйлдвэрт 2025.11.14-ний өдөр ажиллалаа. “Бренд гутал” ХХК нь үхрийн арьс, хонины нэхий, ямааны арьсаар эрэгтэй, эмэгтэй хүний “Чиг”, хүүхдийн “Маза” брэндийн өдөр тутмын 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоод болон гадаадад зах зээлд экспортлодог үндэсний үйлдвэрлэгч юм.

Тус компани жилд 15,000 орчим хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд тухайн орны цаг уур, хэрэглэгчдэд зориулсан судалгаа хөгжүүлэлтийн үндсэн дээр гаднын орнуудад танигдаж эхэлжээ.

 583094003 1145213167760214 765364666929636549 n 300x200

Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Бренд гутал” ХХК-ийн удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарт импортыг орлох дотоодын худалдан авалтын эрчимжүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих саналаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, томоохон худалдааны сүлжээ, франчайз дэлгүүрүүдэд “Үндэсний булан” булан байгуулах, сурагчийн дүрэмт хувцас, гутал болон эрүүл мэндийн салбарын ажилчдад үндэсний үйлдвэрийн чанартай гутал хэрэглүүлэх санал дэвшүүллээ.  582762796 1145213067760224 2304373558831557093 n 300x260

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.