Судлаач Д.Тэгшбаяр: Манай улсад хуурамч шатахуун нийт шатахууны 50 хувийг эзэлж байна

Судлаач Д.Тэгшбаяр: Манай улсад хуурамч шатахуун нийт шатахууны 50 хувийг эзэлж байна

[su_quote]Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх санаачилга олон улсын  байгууллагаас гурав дахь удаагаа зохион байгуулалттай гэмт хэргийн судалгааны талаарх тайланг танилцуулжээ. Уг судалгааны талаар судлаач Д.Тэгшбаяраас тодрууллаа. Зохион байгуулалттай гэмт хэргийг дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж буй 15 төрлөөр ангилж, тус ангилал бүрт улс орнуудад ямар түвшинд байгааг судалж гаргадаг байна. Манай улсад цагдаа хууль хүчний байгууллагынхан болон улс төрчдийн оролцоотой зохион байгуулалттай гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг анхааруулжээ. [/su_quote]

Судлаач Д.Тэгшбаяр: 

Яриаг үзэх линк:

-Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа сайжирч байгаа гэж дүгнэсэн боловч улс төрчид, нөлөө бүхий төрийн алба хаагчид, цагдаа, хүчний байгууллагуудын оролцоотой гэмт хэрэг өссөн гэдэг тоон үзүүлэлт гарсан.

Энэ тоо өссөн үндсэн ганцхан шалтгаан нь авлига. Төрийн алба хаагчдын цалин бага, хяналт сул байгаатай холбоотой гэж үзсэн. Цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй иргэн, яллагдагч, хохирогчийг биед нь халдах, хүчирхийлэх үйлдлүүд их гардаг.

Мөн хуурамч бараа зарах бүлэглэл өссөн. Өмнө нь хуурамч брэндийн бараа, бүтээгдэхүүн оруулж ирж зардаг байсан бол энэ жилээс хуурамч шатахуун ихээр оруулж ирсэн. Хуурамч шатахуун нийт шатахууны 50 хувийг эзэлж байна.

Үүнийг дагаад татвараас зайлсхийх, хуурамч шатахуун үйлдвэрлэх үйл ажиллагаа хөгжсөн байна. Үүн дээр холбогдох хамгаалалтуудыг хийж чадаагүй байна гэж үзэж байна.

Тухайлбал, Монгол Улсын далбаатай усан онгоц дэлхий дээрх хамгийн өндөр дүнтэй каннабис/хар тамхи/ тээвэрлэж байсан нь тогтоогдсон. Хэдийгээр Монгол Улс тээвэрлэж, зөөвөрлөөгүй боловч дэлхий нийтэд манай улсыг хар тамхи боловсруулагч, дамжуулагч ангилал руу оруулсан байна. Харамсалтай нь Далайн захиргаа гэх байгууллага эрсдэлийн үнэлгээ хийж, ямар нэг арга хэмжээ авахгүй байна.

Яриа үзэх линк-2:

Сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэрэг дотроо цахим гэмт хэрэг дэлхий нийтэд өсч байна. Цахим гэмт хэргийн хүрээнд АНУ, Хятадын эдийн засгийн дараа орох буюу 10 орчим их наяд доллар эргэлдэж байна.

Манай улсад крипто валют, дарк вэб ашиглах залилан ихэсч байна. Бусад улс оронтой харьцуулахад романс залилан, войс fashion харьцуангуй бага ч гэсэн дарк вэбээр хууль бус үйл ажиллагаа явагддаг уичр үүн дээр маш том анхааруулгыг өгч байна.

Хуурамч бараа, худалдаа их байх тусам үүнийг дагаад хувь хүний хөрөнгө, компанийн хувьцаа, оюуны өмчийг дээрэмдэх үйлдэл ихэсдэг.

Саяхан Хуульзүйн сайд нь оффис дээрэмдсэн асуудлыг зарлаж байгаа нь үүний эхлэл гэж харж байна. Яагаад гэвэл 2023 онд олон улсын байгууллагаас сануулж байсан. Олон нийтэд ил болж буй нь  энэ байх. Цаана нь ийм төрлийн далд гэмт хэрэг их байхыг үгүйсгэхгүй.

Үүнээс гадна орон нутгийн иргэд үндсэн эрх нь хохироод, өөрсдийн эрхийн төлөө тэмцэж буй иргэд олон бий. Гэвч үүний хажуугаар тухайн орон нутагт оршин суудаггүй ч зохион байгуулалттай бүлэглэл үүсгээд уул уурхай, аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлага, иргэдтэй зөрчилдөх тохиолдол их байгааг анхааруулсан. Тиймээс эрх нь хохирсон иргэдийг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгчдээс ялгаж, салгах ажил огт хийгдэхгүй байна. Тиймээс энэ бүлэглэл нь өргөжиж, мафийн түвшинд хүрэхвий гэсэн анхааруулгыг мөн өгсөн байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.