Эргэлт.мн сайтын хамт олон "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлтээ Унгар Улсын Будапешт хотод хийжээ

Эргэлт.мн сайтын хамт олон "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлтээ Унгар Улсын Будапешт хотод хийжээ
[su_quote]Эргэлт.мн сайтын хамт олон "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлтээ Унгар Улсын Будапешт хотод нээсэн бол удахгүй Австри Улсад мөн нээх ажээ.[/su_quote]
581798051 32933250022932879 6545583655024992780 n 300x200
Энэ талаар сэтгүүлч Д.Чанцалдулам:
-Номын нээлт сайхан боллоо. Халгиж, цалгисан мөрөөдлийнхөө үзүүрт хүрээд ирлээ, бид. Сайтын таван жилийн ойн төлөвлөгөөнд "Орчин цагийн нүүдэлчин монголчуудын ховор, сонин, содон, түүхт амьдралыг дэлхийн уншигчдад хүргэнэ" гэж тусгасан нь ийн байраа олж, "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг ном маань англи, монгол хэл дээр хэвлэгдэж, Европод нээлтээ хийлээ.
581769791 32933252259599322 7661199810268434419 n 300x200
Уншигчид уулга алдаж, баярлан хөөрч, бахархан догдолж, бидэнд энэ бүтээлийг "төрүүлсэн"-д дахин, дахин талархаж байсныг нь бодохоор зүрх одоо ч хэмнэлээ "олохгүй" байна.
580950632 32933250449599503 3270625614798549815 n 300x200
Зочдын хэлсэн сайхан, сайхан үгсээс хамгийн тод үлдсэн нь Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнеш багшийнх байлаа.
Тэрбээр, "Монголыг сонирхогч төдийгүй судлагч биднийг танай ном эрхгүй татаж, гүн гүнзгий судлах, эрэн хайх хүсэлд автуулж байна. Та бүхэн энэ номоо Унгар хэл дээр хэвлүүлж, Унгарын уншигчдад үнэтэй хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна" гэсэн юм.
580968863 32933251819599366 6131994228340836267 n 300x200
Энд хүрэх зам дардан байгаагүй ээ. Уран бүтээлийн төлөө шунан дурлаж, илүү сайхан ирээдүйн төлөө зүтгэсэн зүтгэл бүхэн минь дэлхийд гарах гүүр, итгэл болж байна аа.
Номын нээлтэд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, хүндэт төлөөлөгчид, Унгар Улсад суугаа монголчууд, монголд хайртай европын уншигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 580994796 3232072370289438 4257106134782469312 n 300x200
Дараагийн хот Австри....
Баярлалаа, будант Будапешт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.