Уламсайханы аав Отгон: Миний хүү рүү танихгүй хүн "та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална" гээд дайрсан байсан

Уламсайханы аав Отгон: Миний хүү рүү танихгүй хүн "та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална" гээд дайрсан байсан

"Ноорог"-ийн захирал О.Уламсайханы аав Отгон цахим хуудаснаа юу болсон талаар бичжээ.

Тэрээр,

-Миний хүү Отгоны Уламсайханы талаар ташаа мэдээлэл маш их гарч байгаад харамсаж байна. Бид хүүдээ санаа тавиад завгүй л байлаа.

Өөрийнх нь амнаас болон цуг байсан найз нараас нь сонссоноор бол амьдарч буй байрных нь орцонд таарсан хүн "та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална" гээд дайрсан байсан.

Ахаа уучлаарай гэж уучлалт гуйгаад, аргадаад гэрт нь оруулж өгсөн. Гэтэл гэрээсээ хутга барьж гарч ирээд липтэнд орох гэж байхад нь ална гээд дайрсан байсан. Найз нар нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ. Болсон явдал нь ердөө л энэ.Найз нарт нь л маш их баярлаж байна. Эмчилж буй алтан гарт эмч нартаа маш их баярллаа.

Бидний амьдарч буй нийгэм ийм хэрцгий байж болохгүй ээ. Өөрчилөгдөх ёстой. Залуус минь амьдарч буй нийгмээ өөрчлөхийн төлөө хүн бүр заавал хичээгээрэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.