АСА циркийг зориулалтаар нь ашиглахаасаа өнгөрч, талбайг нь худалдаж эхэлжээ

АСА циркийг зориулалтаар нь ашиглахаасаа өнгөрч, талбайг нь худалдаж эхэлжээ

АСА циркийг 2007 хувьчилж авсан Асашёрюү Д.Дагвадоржийн гэр бүлийнхэн саяхныг хүртэл циркийг зориулалтаар нь ашиглана хэмээн олон нийтэд хэлж, ярьж байв.

Гэтэл АСА цирк циркийн зориулалтаар ашиглагдахаасаа нэгэнт өнгөрч, бүр талбайг нь хэсэгчлэн худалдаж эхэлжээ.

Тухайлбал, 320 м2 талбайг 3,2 тэрбумаар зарах зар тавьжээ. Өөрөөр хэлбэл, 1м2-ийн үнийг 10 саяд үнэлэн зарж эхэлсэн байна.

Бичлэг үзэх линк:

Уг асуудлаар Соёлын сайд Ч.Ундрамаас тодруулахад, АСА цирк хувьчлагдаад, улсад авах ямар ч нөхцөлгүй болсон юм билээ. Тиймээс Соёлын яамнаас шинээр цирк барихаар ажиллаж байна. Шинээр цирк барихын тулд газар хэрэгтэй учир НЗДТГ-т газар олгож өгөөч гэх хүсэлт тавьсан. Нийслэлд мөн газрын асуудал хүндрэлтэй учир одоогоор хариу өгөөгүй байна, гэх тайлбарыг өгөв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.