Үндэсний бөхийн холбоо Улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийллээ
Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийлжээ.
[su_quote]"Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье.[/su_quote]
Онцгойлон багийн ахлагч Монгол Улсын Үлэмж бадрах арслан Баярсайханы Орхонбаяр Танд Монголын ард түмний бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн өв уламжлал, хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сурталчилж байгаад Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.