ШШГЕГ цахим гавны тендерээ зарлаж чадаагүйгээс гав зүүх ёстой 200 гэмт хэрэгтэн гавгүй явна
ШШГЕГ-ын цахим гавны нөөц өнгөрсөн 7-р сард дуусчээ. Ингээд 1 тэрбум 900 саяын гавны тендерийг хоёр ч удаа зарлаж, уг тендерээ хүчингүй болгосон учир өнөөдөр цахим гав зүүх ёстой 200 хэрэгтэн цахим гавгүй яваа аж.
Гэвч гав зүүгээгүй явсан нэг гэмт хэрэгтнүүд зарим нь хулгайн хэрэг үйлдсэн бол нэг гэмт хэрэгтэн бүр хүний амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэрийнхний тендерээ зарлаж, ажлаа хийж чаддаггүй буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь хохирч, иргэд эд хөрөнгөөрөө хохирсон байж болзошгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.