Шадар сайд, УИХ-ын дэд дарга нарыг томилох уу?
УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилж, Шадар сайдаар Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуягийг томилуулах саналаа оруулах аж.
Учир нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудлаах АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан ч завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Ингэснээр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг чуулганаар хэлэлцэх юм. Дан ганц дэд даргаас чөлөөлөөд зогсохгүй УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой ч гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа. Ямартай ч түүнийг дэд даргаас чөлөөлж, орны хүнийг томилох ёстой юм.
Харин Шадар сайд С.Амарсайханыг Шадар сайдаас чөлөөлснөөс хойш мөн 14 хоног түүний суудал эзгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.