Г.Занданшатар: Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар холбогдох хуульд өөрчлөлт оруулж, албаны нууцыг хүчингүй болгосноор одоо нууцад буй төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл ил болох шийдвэр гаргажээ.
Тагнуулын Ерөнхий газар 2025 онд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээлэлд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрсэн байна.
Төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй. Гэтэл Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, хэрэгжүүлснээр төрийн анхан шатны мэдээлэл ил тод биш болсон. Дуртай нь хүссэн үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болчихсон.
Энэ нь төрийн албанд авлига, хулгай гаарах бас нэг шалтгаан болж байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж байгаагаа илэрхийлуээ.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газар зарчмын хувьд дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.