Д.Цогтбаатар: Төсвийн санал хураалтыг Засгийн газрыг огцруулах санал хураалттай хольж ойлгож болохгүй
[su_quote]УИХ-ын зарим гишүүд Байнгын хороон дээрх төсвийн санал хураалтыг Засгийн газрыг огцруулсан санал хураалттай адилтан ойлгож, "угаасаа дэмжээгүйг дэмжье" гэдэг санал хураалт байсан. Тиймээс Х.Булгантуяа хууль зөрчөөгүй" хэмээн буруу тайлбарлах болсон юм. Уг асуудлаар Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа. [/su_quote]
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-"Дэмжихгүйг дэмжье" гэдэг чинь өөрөө их тодорхой л санал хураалт шүү дээ. УИХ-ын хэлэлцүүлэг угаасаа шатлалтай явдаг. Тухайлбал, таны оруулсан саналыг эхний шатанд дэмжээгүй байж болно. Харин дараагийн шатанд "дэмжээгүйг дэмжих үү" гэж асуудаг. Дэмжээгүйг дэмжчихвэл унана. "Дэмжээгүйг дэмжихгүй бол" анхны оруулсан санал сэргээд явдаг.
Харин Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ рүү явсан асуудал бол энэ томъёоллыг ойлгоогүйдээ биш угаасаа Үндсэн хуулин дээр Ерөнхий сайдтай холбоотой санал асуулгыг ямар томъёоллоор явуулах вэ гэдгийг заагаад өгчихсөн байдаг.
Хэрэв өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх бол Байнгын хороон дээр хэлэлцэхгүй, өөр бусдаас огцруулах санал оруулбал байнгын хороон дээр хэлэлцэх ч байнгын хорооны саналыг огт харгалзахгүйгээр УИХ-ын чуулганы хуралдаанаар л шийддэг. Хоёр өөр асуудлыг хольж хутгах хэрэггүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.