28,5 тэрбумаар зуух тараах гэж байгааг илчилсэн Ц.Түмэнбаяраас тэрбум төгрөг нэхэмжилсэн шүүх хурал өнөөдөр болно
Ардчилсан намын гишүүн Ц.Түмэнбаяр өнгөрсөн өвөл халдаггүй, стандартын шаардлага хангахгүй "Нүүдэлчин" нэртэй зуухыг БГД-ийн гэр хорооллын 2000 орчим иргэдэд тараасан талаар анх шүгэл үлээсэн. Тэрээр, зуухыг авч хэрэглэсэн айлууд "халахгүй байна" гэж гаргаж хаяад байгаа тухай олон нийтэд мэдээлсэн юм.
Гэвч түүний мэдээллийг ор үндэсгүй, нэр төрд халдсан, 28,5 тэрбум₮ үнэтэй 32.000 ширхэг зуух тараах тендерийг цуцлуулсан гэж үзэх НЗДТГ түүнийг шүүхэд өгч, 1.000.000.000₮ (нэг тэрбум₮) нэхэмжсэн байдаг.
Уг шүүх хурал нь өмнө нь 2 удаа хойшилсон бол өнөөдөр 3 дахиа ийнхүү товлогдоод байгаа аж.
Хамгийн сонирхолтой нь уг асуудал дэгдсэнээс хойш нийслэлээс уг зуухаа тараахгүй, зогсооно гэж мэдэгдээд байсан 28,5 тэрбум₮ үнэ бүхий 32.000 ширхэг халдаггүй, стандарт бус "Нүүдэлчин" нэртэй, хятад улсад үйлдвэрлэсэн зуухыг энэ оны 9,10,11-р сард гэр хорооллын иргэдэд үргэлжлүүлэн тараасан байна хэмээн Ц.Түмэнбаяр онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.