Б.Найдалаа: Эрүүл мэндийн сайд даатгалын санг удирдаж байгаа нь байж болохгүй зүйл
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
Эрүүл мэндийн салбарт хамгийн чухал зүйл нь бол эрүүл мэндийн даатгалын сан юм. Өөрөөр хэлбэл иргэдийн төлж байгаа даатгалын мөнгө эргээд иргэдэд очихдоо эмчилгээ, эм, үйлчилгээ болоод очиж байгаа.
Энэ хэрвээ үр дүнгүй байх юм бол нэгдүгээрт эмнэлгийн үйлчилгээ муу, эмнэлэг оочиртой, ор олдохгүй, эмчилгээ чанар муу, эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх боломжгүй болж байгаа юм.
Тэгэхээр даатгалын сан буюу эрүүл мэндийн салбарын санхүүгийн тогтолцоог шинэчлэхгүйгээр бид нар үйлчилгээг сайжруулах тухай, эмчийн цалинг нэмэх тухай ярих боломжгүй юм.
Эрүүл мэндийн сайд даатгалын санг удирдаж байгаа нь байж болохгүй зүйл. Санхүү үр ашигтай байхын тулд бие даасан менежертэй байх ёстой. Тэр нь хараат бус байх ёстой.
Тогтолцооны өөрчлөлтийн хүрээнд эмнэлгийн менежментийн бие даасан байдлыг хангах ёстой. Өөр хэлбэл эмнэлэг ашигтай, үйлчилгээгээ иргэдэд үр дүнтэй хүргэж байвал эмчийн цалинг нэмэх боломжтой болно гэсэн үг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.