А.Амартүвшин: "Хотула" аппликэйшн ашиглах боломжгүй хүмүүс иргэний үнэмлэхний арын QR кодыг уншуулаад авах боломжтой
[su_quote]Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин нүүрсний шаталт, борлуултын талаар тайлбар өглөө.[/su_quote]
-Хагас кокс бол коксыг жигнээд давирхай, хүнд металлуудыг ялгасан нүүрс юм. Тэгэхээр асахад тодорхой хэмжээний илүү мод хийх шаардлагатай. Гэхдээ сайжруулсан түлшнээс илүү их илчлэг гарна.
Иргэдээс гомд гаргаад, манай ажлын хэсгийнхэн очиход иргэд хагас коксон нүүрсээ дутуу асаагаад байна. Дутуу асаахаар уугиад, илчлэг муутай болно гэсэн үг.
Бид нэг стандартын зуух хэрэглээгүй янз бүрийн л зуух хэрэглэж байгаа. Зуух болгон нь өөр болохоор хагас коксын хэрэглээнийх нь асаах явц нь бас өөр байгаа юм.
Асуудалтай байгаа, асааж чадахгүй, дутуу асаад байгаа айл өрх байгаа "Хотула" апплиекэйшн болон сайн картан дээр байгаа утасны дугаараар холбогдоод заавар зөвлөгөө авч болно. Эсвэл дуудлага өгч болно.
Нүүрсний цэгүүдэд 2-3 цаг болоод дуусаад байсан нь дамлан борлуулалтай холбоотой байсан. Үүн дээр бид арга хэмжээ авч сүүлийн хоёр долоо хоног нүүрсний түгээлт жигдэрсэн.
"Хотула" аппликэйшн ашиглах боломжгүй хүмүүс иргэний үнэмлэхний арын QR кодыг уншуулаад авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.