Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах жагсаал зохион байгуулна

Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах жагсаал зохион байгуулна
[su_quote]Хотын дарга асан Э.Бат-Үүл МАН-ыг татан буулгах жагсаал охион байгуулна гэжээ.[/su_quote]
Тэрээр,
"Ардчилсан хувьсгалаар МАН-ыг татан буулгаагүй" гэж намайг буруутгадаг явдал сүүлийн үед улам хүчээ авч байна. Тохироо бүрдэж байна гэсэн үг. Ийм учраас би МАН-ыг татан буулгах тэмцэл хийх цаг нь болсон гэж үзэж хөдлөхөөр шийдэв.
Юуны түрүүнд, МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж жагсаал зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд дэмжиж оролцох уу, залуус аа. МАН-ыг татан буулгахгүйгээр "Нүүрсний хулгайч" нартай тэмцэх ажил амжилт олохгүй. Учир нь МАН тэр чигтээ "нүүрсний хулгайч" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.