УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Record.mn сайтын редакцаас албан ёсоор УУЧЛАЛТ гуйлаа

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Record.mn сайтын редакцаас албан ёсоор УУЧЛАЛТ гуйлаа

[su_quote]2025.09.10-ны өдөр Монгол Улсын Төрийн ордонд Засгийн газрын хуралдааны дараа Record.mn болон Newsroom.mn сайтууд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас мэдээлэл авах явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийг үл хүндэтгэж, басамжлан харьцаж, хараалын үг хэрэглэсэн юм. [/su_quote]

Б.Дэлгэрсайхан сайдын энэхүү ёс бус үг хэллэг, зан авир нь нэг бус удаагийнх бөгөөд иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж буй сэтгүүлчдийг “хуцаад бай”,  “золбин сэтгүүлчид” гэх мэтээр доромжилж буй нь ард түмний Үндсэн хуулиар олгогдсон мэдэх эрхэд халдаж байгаа бүдүүлэг бөгөөд, ёсзүйгүй, хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж  “Глоб интернэйшнл төв” ТББ-аас түүнийг зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээж, Record.mn сайтын редакциас уучлалт гуйхыг шаардсан юм.

Улмаар сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж, хэвлэлийн эрх чөлөөний дуу хоолой болж ажилладаг тус байгууллагаас УИХ-ын ТББХ-ны Ёсзүйн хороонд хандан уг мэдэгдлээ хүргүүлсэн билээ.

delgersaihan glob 300x169

Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг Ёсзүйн хорооноос Рекорд.мн сайтаас уучлалт гуйхыг даалгаснаар ийнхүү дараах албан бичгээр уучлалт гуйлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.