Баримт хураангуй: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “худлаа” гэх “худал” хариултууд...

Баримт хураангуй: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “худлаа” гэх “худал” хариултууд...

[su_quote]Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 11-р сарын  05-ны өдөр сэтгүүлдчийн асуултад хариулахдаа маш олон удаа "худлаа, огт худлаа, гүтгэлэг, ташаа мэдээлэл, гуйвуулаад" гэх үгнүүд ашиглав. Харин түүний худлаа, ташаа, гүтгэлэг гэх үгнүүд нь ор үндэслэлгүй байсныг  "Баримт хураангуй" тойм онцолж байна. [/su_quote]

Бичлэг үзэх линк:

1-рт: Гэр бүлийнх нь нэг ч хүн гадаадад буюу Англид нэг өдөр ч болж байгаагүй хэмээн худал мэлзэв

-Яг үнэндээ түүний хүү Тэмүүлэнгийн тансаглал зугаацалын асуудал ид сөхөгдөж байх үед Тэмүүлэн гэгч нь Англид амьдарч байгаа найз охинтойгоо болзож, үнэт бэлэг сэлт авч өгч буй зураг, бичлэг дэлгэгдсэн нь түүний худлаа хэлснийг гэрчилнэ. Өөрөр хэлбэл, хүү нь Англид амьдарч байсан гэсэн үг.

cmuj4m Screenshot 2025 05 13 at 3 17

2-рт, Ерөнхий сайдын ажлаа өгснөөсөө хойш буюу өнгөрсөн 06-р сараас хойш Л.Оюун-Эрдэнэ Монголд огт байгаагүй, УИХ-ын чуулгандаа нэг ч сууж байгаагүй атал АНУ руу огт яваагүй гэж бас л худал хэлэв.

3-рт, “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө авч байсан нь худлаа” хэмээн худлаа ярив. Учир нь Л.Оюун-Эрдэнэ 2022.0406-ны өдөр өөрийнхөө амаар “Х.Баттулгыг зөвлөхөөс нь чөлөөлсөн” хэмээн мэдэгдэж байв.

4-рт, "УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаарх мэдээллийг би гадаадын хэвлэлд  явуулаагүй” хэмээн мэлзэв

[su_quote]Гэвч үнэн хэрэгтээ УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан тухайн үед ЗГХЭГ-ын дарга байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнээс давж буюу Франц явж Оранатай гэрээ хийсэн тул түүнд өсөрхсөндөө тухайн үеийн хотын дарга нартай нийлж “гадаадад мэдээлэл цацуулсан” гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм.[/su_quote]

5-рт, “Монгол хан жүжигт төсвөөс 1$ зарцуулсан бол би хариуцлага хүлээнэ” хэмээн дахиад л худлаа ярив

Гэвч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Монголхан жүжгийн нээлтийг Англид хийхэд Атикус гэх компанитай гэрээ байгуулж, 7 тэрбум орчим төгрөг шилжүүлсэн баримт дэлгэсэн юм.

559632008 1258607412953046 8103873091557664146 n 300x225

6-рт, "Манай хүү Тэмүүлэн нь 20 сая төгрөгийн цүнх найз охиндоо авч өгөөгүй” хэмээн дахиад л худал ярив

Үнэн хэрэгтээ АТГ-аас шалгаж тогтоохдоо "Тэмүүлэн нь найз нь охиндоо авч өгсөн цүнх, бөгжний мөнгө болон бусад тансаглалд зарцуулсан 300 гаруй сая төгрөгийг "Херо энтертайнмент" гэх байгууллагаас шилжүүлсэн гэж тогтоосон байдаг. Харин "Херо энтертайнмент" болон түүний 50 хувийг эзэмшдэг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн орлого хаанаас эхтэйг одоог ч шалгаж байгаа юм.

[su_quote]Өөрөөр хэлбэл, хүү нь аавынхаа хамтран эзэмшдэг компаниас шилжүүлсэн мөнгөөр найз охиндоо цүнх, бөгж бэлэглэсэн гэсэн үг. [/su_quote]

7-рт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн “Харбины” гэх гэрээг хянан шалгах түр хороо байгуулахтай зэрэгцээд “Ухаа худагийг шалгах” түр хороо байгуулснаа мөн л худлаа гэж худал ярив.

8-рт, Уг "Харбины" гэрээн дээр Монгол Улс нүүрсээ 50$-оор зарах гэж байгаа нь худал хэмээв.

Гэвч үүнийг нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мөн л баримттайгаар няцааж байсан юм.

9-рт, Ерөнхий сайд ямар нэгэн яамдын төсөв, мөнгө мэдэхгүй “зөвхөн хурал удирддаг” хэмээн бүр худал ярив.

Үнэн хэрэгтээ түүний хувьд таван жилийн турш хийсэн Ерөнхий сайдын ажлаа мэдэхгүй байв уу, мэдэн будилав уу гэдэг гайхмаар. Ерөнхий сайдын албан тушаал бол ганцхан хурал удирддаггүй. Засгийн газрын бүтэн бүрэлдэхүүнээ томилох чөлөлөөх, Улсын төсвийг захиран зарцуулах, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүүлэх гээд маш олон үүрэг, чиглэл, эрхүүдтэй юм.

10-рт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Аудитаас шалгалт хийгээд, 16 их наядын зөрчилтэй байгааг тогтоосон ч  энэ зөрчил Засгийн газрынх биш Монгол Улсынх хэмээн бас л худлаа ярив.

11-рт, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухарч 109-рт, авлигын индексээр 28 байр ухарч 121-рт эрэмбэлэгдэж, маш том ухралт хийж байсан ч тэр мөн л үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй.

Харин түүний цор ганц хүлээн зөвшөөрсөн зүйл бол өөрийнх нь засагласан он жилүүдэд тархи угаалт, профагандаа хамгийн их хийгдэж байсныг хүлээн зөвлшөөрсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.