Б.Энхбаяр: Засгийн газрын эсрэг захиалгатай контент хийсэн хоёр сэтгүүлчийн нэг нь хоригдсон
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ирэх Даваа гарагт Херо энтертайнмент болон "Монгол Хан" жүжигтэй холбоотой баримт дэлгэнэ гэдгээ онцолсон.
Мөн тэрээр Херо Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгөөд Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн ажил шалгагдаж байна. Иргэн Г гадагшаа зугтаасан. Иргэн Э цагдан хоригдоод байгаа. Би энэ асуудлаар нийтэд нь тодорхой баримт бичлэгтэй мэдээлэл хийнэ гэсэн юм.
Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Монгол Хан" жүжигт төсвөөс 1$ зарцуулсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.
Харин түүнийг няцаах баримт дэлгэнэ гэдгээ хийнхүү ХЗДХ-ийн сайд мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.