С.Мөнхбат: Чанартай бүтээгдэхүүн мөн бол яагаад ганцхан Монгол улсад зарж байна вэ?
[su_quote]Б.Дугархүү эмчийн борлуулж байгаа NMN гэх бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг С.Мөнхбат цахим орчинд дэлгээд байгаа билээ. Б.Дугархүү нь энэ асуудлаар иргэний шүүхэд гомдол гаргаснаар С.Мөнхбатаас 296 сая төгрөг нэхэмжилж өөрийн болон хоёр хүүхдийнх нь дансыг хаасан байна.[/su_quote]
Уг бүтээгдэхүүн нь гаалиар орж ирэхдээ 120 ширхэгтэй гэж орж ирсэн. Өчигдөр би очиж авсан тэгээд харахад 60 ширхэгтэй гэж байна. Тал мөнгө нь хаачив? Яагаад ийм зөрүүтэй байна вэ?
Хуучин савлагаан дээр өдөрт 2 ширхгийг ууна, нэг тунд агуулагдах хэмжээ нь 250мг гэсэн байгаа. Шинэ савлагаан дээр нэг тунд агуулагдах хэмжээ 125мг болоод өдөрт 2 ширхгийг ууна болсон.
Яагаад тунгаа багасгасан бэ? эрүүл мэндэд сайн байсан бол яагаад тунгаа багасгасан юм. Хүний биед сөрөг нөлөө гарах магадлалтай болохоор л тунгаа багасгаж байгаа юм.
Дэлгүүр дээр нь очиход Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг гэрчилгээ харуулсан. Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биш. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед сөрөг нөлөө гарч болно.
Тухайн бүтэгдэхүүн албан ёсны дэлгүүр нь зөвхөн Монгол Улсад л байна. Өөр дэлхийн хаана ч байхгүй. Чанартай бүтээгдэхүүн мөн бол яагаад ганцхан Монгол улсад зарж байна вэ? Уг бүтээгдэхүүнийг Австрали Улсад худалдан борлуулахыг хориглосон байдаг. Бусад улсад хориглосон бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхийг хориглодог.
Тухайн компанийн захирал гэх хүн С.Мөнхбатын хүүхдийн дансыг хаалгах хүсэлт гаргаагүй гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.