ЖДҮ-чин гишүүдийг тав таваар нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үү?
Өнөөдөр буюу 03-р сарын 05-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ бас нэгэн анхаарал татахуйц мэдээллийг өгсөн юм.
Тэрээр “Улсын Прокурорын Ерөнхий Газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай/ЖДҮХС/ нэр холбогдсон дараагийн таван гишүүнийг УИХ-ын чуулганаар оруулж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх гэж байна.
Өмнөх тав буюу Д.Дамба-Очир нарын таван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн, одоо дахин шинээр таван гишүүний эрхийг түдгэлзүүлэх саналыг Прокуророос оруулж ирэх гэж байна.
Энэ дунд миний таньдаг нэг эмэгтэй гишүүн ч байна. Түүний 120 саяыг хүнд бэлэглэсэн асуудлыг хууль хяналтынхан бэхжүүлсэн байна. Тэднйи бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын ээлжит юм уу, ээлжит бус чуулганы үeэр оруулж ирэх байх. Одоо орж ирэх тав нь хөгийн таван юм байх шиг байна лээ” гэсэн юм.
Мөн тэрээр ЖДҮХС-тай нэр холбогдсон 23 гишүүн байгаа бөгөөд тав таваар нь УИХ-ын чуулганд оруулж ирэх гэж байгаа гэдгийг ч онцолсон юм.
Эрхэм уншигчдадаа сануулахад, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын таван гишүүнийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас зээл авсан, банкинд хүүлсэн, зориулалтын бус зарцуулсан хэрэгт буруутган УПЕГ-аас яллагдагчаар татаад байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.