Г.Номин: Иргэн Б.Дугархүү дээр ирсэн гомдол манай дээр байхгүй
[su_quote]Иргэн С.Мөнхбат, Б.Дугархүү эмч нарын маргаантай асуудлаар "Эм эмнэлгийн хэрэгсэл хяналт, зохицуулалт"-ын газраас тодруулга авлаа.[/su_quote]
Кофе эсвэл чихэр байсан гэсэн асуудлууд яригдаад байсан. Бүтээгдэхүүний нэр нь МАКА гээд бүтээгдэхүүний худалдан борлуулсан асуудал дээр торгуулийн арга хэмжээ авагдсан байгаа.
Б.Дугархүү, С.Мөнхбат нартай холбоотой асуудал дээр Иргэн Б.Дугархүү дээр ирсэн гомдол манай дээр байхгүй. Иргэн С.Мөнхбат дээр ирсэн гомдлын асуудлаар хяналт шалгалт хийгээд, гадаадад амьдардаг гэсэн нөхцөл байдал тогтоогдоод манайхаас цагдаагийн байгууллага руу албан бичиг явуулсан байгаа.
Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг нэршил маань хуучин 2024 оны 10 сараас өмнөх эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд байсан нэршил. 2024 оны 10 сараас хойш эм эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн хуулиар "Биологийн идэвхт бүтээгдэхүүн" гэд нэршил нь "Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн" гэдэг нэршилтэй болсон.
Иргэн Б.Дугархүүгийн асуудал манай дээр гомдол ирээгүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.