Иргэн Б.Батсүрэн: Элэг нэгт ахан дүүс минь “ААВД МИНЬ АМЬДРАЛ ХАЙРЛААЧ”
Иргэн Б.Батсүрэн:
-Долоохон хоногийн өмнө алс хол монголоос ирсэн аавыгаа инээгээд угтаж байсан ч өнөөдөр ийм байдалтай сахиад сууна чинээ санасангүй.
Аав минь шинэхэн ач хүүгийнхээ зулайг үнэрлэхээр БНСУ-д ирээд 10-р сарын 30-ны шөнө гэнэтхэн харвалт өгч яаралтай хагалгаанд орсон ч өнөөдрийг ухаан оролгүй 7дэх өдрөө хонож байна.
Амь нас нь минут, секунтээр хэмжигдэж зөвхөн аппаратны тусламжтайгаар амьсгалаж, одоогоор зүрх нь бүдэг бадаг цохилж байна.

Гадаад улсын эмнэлгийн төлбөр санаанд оромгүй өндөр үнэтэй байдаг юм байна. Нэг өдөрт л гэхэд 2.8 сая вонн буюу 6 орчим сая төгрөг зарцуулагдаж байна.

Зарахаа зарж, зээлхээ зээлж, бүхнээ зориулж байгаа ч байгаа мөнгө минь хаанаа ч хүрэхгүй, арга буюу ард түмэндээ хандлаа. Цаашдаа эмнэлгийн төлбөр төлөх мөнгөгүй гэх шалтгаанаар хайртай аавынхаа аппаратыг харсаар байж салгуулж чадахгүй нь ээ ард түмэн минь. Дараа нь харамсахгүйн тулд одоо л аавынхаа төлөө байж болох бүхнийг хийж, үүнд минь та бүхэн минь сэтгэлийн хүч дэм хайрлаач гэж гуйж байна. Одоогоор эмнэлгийн төлбөр 100 гаруй сая төгрөг гарчихаад байгаа. Ухаан ороогүй аав минь хэд хоног эмнэлэгтээ хэвтэхийг бурхан л мэдэх байх.
Далайд дусал нэмэр элэг нэгт ахан дүүс минь “ААВД МИНЬ АМЬДРАЛ ХАЙРЛААЧ”
ХАНДИВЫН ДАНС: IBan 06000500 5920186639 /Охин Б.Баярцэцэг хаан банк/Солонгос данс: 14491077813507 / Бэр охин Д.Сарангэрэл хаан банк/
ХОЛБОО БАРИХ ДУГААР: 80000856 80157580
Солонгос дугаар: 010-7267-3553
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.