Намууд сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа маргааш дуусна

Намууд сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа маргааш дуусна
Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 4-р сарын 25-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу нам эвслүүд сонгуулдь оролцох хүсэлтээ ирүүлсээр байна. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр намууд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн байна. [Tweet "Үндэсний аудитын газарт 4 эвсэл, 15 нам өгсөн бол одоогоор нийт 8 нам, 1 эвсэл сонгуулдь оролцох хүсэлтээ СЕХ-д хүлээлгэн өгчээ."] Өнөөдөр үлдсэн намууд хүсэлтээ гардуулж өгөх юм. Намууд хүсэлтээ өгөх хуваарь: content c429d73d7d58d228cae431e5c6f358f3 300x181 [Tweet "Мөн өнөөдөр сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулж дуусгах сүүлийн өдөр."] [su_quote]Хуульд заасан ёсоор аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.