Тавантолгойн цагаан толгой ”-дахь Баримтууд тархи угаалтыг няцааж байна“ Тавантолгойн цагаан толгой” нэртэй баримт мэдээллийн эмхэтгэл хэвлэгджээ

Тавантолгойн цагаан толгой ”-дахь Баримтууд тархи угаалтыг няцааж байна“ Тавантолгойн цагаан толгой” нэртэй баримт мэдээллийн эмхэтгэл хэвлэгджээ

Тавантолгойн цагаан толгой ”-дахь Баримтууд тархи угаалтыг няцааж байна“ Тавантолгойн цагаан толгой” нэртэй баримт мэдээллийн эмхэтгэл хэвлэгджээ.

Тавантолгойн нөөцийн 94 хувийг төрд авах 2008 онд өрнөсөн хэлэлцээрийг явуулсан Засгийн газрын тэргүүн С.Баяр эмхэтгэсэн байна. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэлийн хэвлүүлсэн эмхэтгэлд орхигдуулсан аудитын шалгалтын материал, албан ёсны шийдвэрүүд, төлбөрийн баримтуудыг оруулснаараа илүү бүрэн бүтэн хариулт өгөхийг зорьсон байна.

О.Алтангэрэлийн хэвлүүлснийг ОАЭ гэж егөөдөн товчлоод “түүвэр зохиол”-оос дутуу дулимаг ойлголт авна, харин бүрэн бүтэн баримттай танилцаж гэмээнэ бүрэн бүтэн ойлголт авна гэж С.Баяр өмнөх үгэндээ бичжээ.

Эмхэтгэн оруулсан баримтуудаар “Энержи ресурс”-д Ухаахудаг ордын лицензийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр олгосон, УИХ-д танилцуулаагүй зэрэг улс төрийн акциуд худал болохыг няцаасан байна.

Өмнө нь Тавантолгойн 6 лицензийн эзэмшиж байгаад 5-ыг нь төрд буцааж, 1-ийг нь компанид шинээр эрх олгохгүй тул хийсэн хэлэлцээрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан тэмдэглэл болон УИХ-д танилцуулж байсан баримтуудыг хавсаргажээ. УИХ-ын гишүүд, эдийн засагчид, судлаач, сэтгүүлчдэд эмхэтгэлийг хүргүүлж байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.