Иргэн С.Мөнхбат: Би иргэний үүргээ биелүүлж шүгэл үлээсэн ч эсэргээр нь намайг шалгуулж, 500 мянгаар торгуульсан
[su_quote]УИХ-ын Нарантуяа, Монгол коммент нэвтрүүлэг, дуучин В.Баттулга, "Дугархүү эмч" гэх мэт олны танил эрхмүүд батлагдаагүй/зарим ннь хуурамч/ эм, бэлдмэлүүд "эрүүл мэндэд маш сайн" хэмээн зарж, иргэд, олон нийтийг хуурч, төөрөгдүүлж байгаа талаар иргэн С.Мөнхбат олон арван удаа мэдээлэл хүргэж, шүгэл үлээсээр байгаа юм. Гэвч Эм, эмнэлгийн хяналтын газар гэх газраас дээрх эм бэлдмэлүүдийг шалгаж, тогтоохын оронд иргэн С.Мөнхбатыг Монополын эсрэг газарт өгч, шалгуулж, улмаар 500 мянган төгрөгөөр торгуульсан байна.[/su_quote]
Иргэн С.Мөнхбат:
-Намайг хардаж, сэжиглэж байгаа бүх хүн хуулийн байгууллагад хандаад, гомдлоо гаргаад шалгуулах эрхтэй. Яг тэрэн шиг нийгэмд ноцтой мэдээлэл үүссэн, аль нэг улсад хориотой бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулж байх магадлалтай гэдэг мэдээллийг иргэн гаргах үүрэгтэй. Би Монгол Улсын хуулиар иргэнийхээ үүргийг биелүүлсэн юм.
Тэрийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас маш хурдан шалгах ёстой. Энэ нь хүнсний нэмэлт бүтэгдэхүүн үү, витамин уу, Биологийн идэвхт бүтээгдэхүүн үү, энэ 3-ийн аль нь юм бэ гэдгийг иргэдэд мэдээлэх үүрэгтэй газар бол ''Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар'' юм. Гэтэл энэ газрын дарга Эрдэнэбаяр гэдэг хүн Монополийн эсрэг газарт намайг шалга гэж бичиг өгсөн.
Намайг маш сайн шалгасаны эцэст нь 500 мянган төгрөгөөр торгосон. Торгосон үндэслэл нь "зар сурталчилгаа түгээсэн" гэж 500 мянган төгрөгөөр торгосон. Энэ байгууллага маань намайг бол шалгачдаг юм байна. Энэ газрийг яагаад шалгахгүй байна вэ?
Олон хүмүүс хохироод байна. Хохирч байгаа хүмүүс нь эрүүл хүмүүс, залуужих гэж уугаад байгаа юм биш. Явж чадахгүй, гар нь татсан, ярьж чадахгүй өвчтэй, зовлонтой хүмүүс эдгэнэ гэж найдаад энэ NMN гэгчийг худалдаж авч, хохирч байна.
Иргэд чинь төөрөгдөөд байна. Төрийн байгууллага нь ажлаа хийгээчээ...



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.