Zandaa Goosh: Та хэдэд хэлэхэд бидний ирээдүйг төлөвлөх чадвар та нарт байхгүй

Zandaa Goosh: Та хэдэд хэлэхэд бидний ирээдүйг төлөвлөх чадвар та нарт байхгүй
[su_quote]Хөтлөгч Г.Занданхүү 2023 онд Соёлын яамны мөнгө угааж байгаа асуудлаар ийнхүү бичиж байжээ.[/su_quote]
-Соёлын яамнаас Монгол Улсын брэндингийн ажлыг нэг гадаад нөхрөөр хийлгэж байгаа юм билээ. Тэр ажилтай нь танилцах урилга аван Туушин зочид буудалд очив. За, танилцлаа.
MonGOlia гэдэг санаа олжээ. GO гэдэг хоёр үсгийг нь өөр өнгөөр будаад баахан постер.
Яриад л байв, яриад л байв. Хэлэлцүүлэгт урьж байна гэчихээд хэзээ энэ MonGOlia-ийнх нь тухай хэлэлцэх юм бол гээд гайхаж байтал төгсгөлд нь 2 хүний саналыг сонсоод тарах болов.
Хэлэлцүүлэг биш байж. Энэ багийнханд хийсэн зүйлээ өөрчлөх бодол лав огт алга. Энэ чигээр нь зүтгүүлээд Соёлын яам баталдагаараа батлаад өнөө гадаад нөхөр мөнгөө аваад арилах биз.
Би бүр сандраад "надад санал байна" гээд хашгирч бослоо. Нэгэнт тарж байсан уур амьсгалд би удаан ярих боломжгүй, сандарсан байсан тул хэдэн үг эв хавгүй нийлүүлэн хэлж, өнөөх гадаад нөхрийн намайг шоолонгуй инээгээд байсан нь л санаанд үлдэж.
GO гэдгээс нь илүү "энэ ямар тэнэг нөхөр вэ, брэндинг гэж мэддэг юм болов уу" гэсэн дээрэлхүү харц нь л үлдэж.
Жич: Миний тэр галзуу солиотой нь мэдэгдэхгүй донгосч байсныг ойлгосон тэр нэг бүсгүйд баярлалаа. "Гоё санаа байна" гээд гар барьж билээ.
За нэгт, би брэндинг гэж ойлгоно. Хоёрт наад GO-тэйгөө өөрсдөө гөү гөү.
Юу хэлэх гээд байсныгаа одоо сайхан тухтай бичээдхье.
[su_quote]-Одоо ийм ерөнхий юм ярьдагаа болимоор байнаа. Мэдлэг, чадвар дутахаар л ерөнхий болдог юм. Томоор харж байна гэж өөрсдийгөө гүтгээд байна. Томоор харна гэдэг нь жижиг эд эс бүрийг мэдэхийг хэлдэг юм. Мөн хэдэн арван жилээр төлөвлөдөгөө болъёоо. Та нар буруу тооцоолчуул тэр замаар чинь явах ёстой болно. 2050 гэдэг нь буруу бол яах юм бэ? Үнэхээр өндөр боловсролтой, эх орондоо хайртай нөхдүүд бол яая гэхсэн. Боловсрол мэдлэгээрээ биш, иргэдийнхээ боломжоос хумсалсан хэдэн хулгайчууд засаглаж байгаашд. Та хэдэд хэлэхэд бидний ирээдүйг төлөвлөх чадвар та нарт байхгүй. Тиймээс уртын төлөвлөгөө бүү гаргана уу.[/su_quote]
За би юу гэж "донгоссон" бэ гэхээр Монгол Улсын брэндинг GO биш ХОНЬ байя гэчихсэн юм. Цочсон байхаа тэгэхэд, зарим хүн.
Санаа нь их амархан. 3, 4 жил хонь гэдэг пи-ар дэлхийд хийе. Нэг хүнд оногдох хонины тоогоор Шинэ Зеланд нэгт гэдэг юм. Яг үнэндээ манайх нэгт байхгүй юу, уул нь. Гэхдээ дэлхий нийтээр Шинэ Зеланд гэж боддог. Энэ бол Шинэ Зеландын пи-ар.
Шинэ Зеланд хонины мах 1 кг нь 10 доллар. Манайхаас 4 дахин үнэтэй.
Шинэ Зеландчууд хонины махнаасаа жилд 9 тэрбум доллар олдог. Манайх 100 дахин бага.
4 жилд хийх зүйл нь үнэхээр амархан. Монгол хонины мах тасархай амттай, эко, натурал гэдэг ч юмуу сурталчилгааг дэлхийд хүргэх. Малчид нь мянгат малчин болж хөөрч байхаар 1 настай эр хургануудаараа баяжина.
Төрөөс хятад, орос руу мах гаргах бизнесийн орчинг нь дэмжинэ. Ингээд л болоо.
Монгол гэхээр хонь бодогддог болчихвол болох нь тэр.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.