Ж.Баярмаа: Харбины гэрээгээр Түр хороо байгуулах ажлыг зогсоохын тулд Л.Оюун-Эрдэнэ башир арга ашиглаж, саад тотгор учруулсан

Ж.Баярмаа: Харбины гэрээгээр Түр хороо байгуулах ажлыг зогсоохын тулд Л.Оюун-Эрдэнэ башир арга ашиглаж, саад тотгор учруулсан

[su_quote]УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Харбины гэрээн талаар байр сууриа илэрхийллээ.[/su_quote]

Хуулиараа хоёроос дээш түр хороо байгуулж болохгүй гэсэн байгаа. Тэгэнгүүт нэг түр хороо байгуулагдсан байгаа. Харбины гэрээн дээрх түр хороо хоёр дах түр хороо болж байгуулагдах гээд гарын үсэг цуглуулаад явж байх агшинд ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ маш богино хугацаанд гялс 33 гишүүний гарын үсэн цуглуулаад өгцөн байгаа буюу өөрөөр хэлбэл манай түр хороог үйл ажиллагаа явуулахад саад тотгор учруулсан гэж би хувьдаа үзэж байгаа.

Ухаа худгыг худгийг шалгах ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Даргаар нь УИХ-ын С.Мөнхтулга ажилж байгаа. Гэтэл ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дахиад Ухаа худгыг шалгах түр хороо байгуулах гээд явж байна.

Тэгхээр юу гэж ойлгох вэ? гэхээр өөрийх нь засгийн үед байгуулсан Харбины гэрээг шалгах түр хороог зогсоохын тулд ийм башир арга хэрэглэж, түрүүлж тэр материалаа эдийн засгийн түр хороонд өгсөн.

Харбины гэрээ бол илүү ач холбогдолтой юм. Яагаад гэхээр энэ Харбины гэрээгээр Монгол улсад орох ёстой байсан тэр орлого 10 тэрбумаар буурчиж байгаа юм бишүү гэдэг асуудал байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.