Ц.Даваарсүрэн: Бусад оронд УИХ-ын гишүүдээ гудманд хаядаггүй
[su_quote]УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзнаас хойш 12 сарын тэтгэмжийг цуцлах талаар гишүүдийн байр суурь.[/su_quote]
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Иргэн Цогбадрахын Батболд санаачилж 100 мянган иргэн гарын үсэг зурсан энэ хуулийг заалтыг хүчингүй болгох саналыг би бүрэн дэмжиж байгаа. Энд бол ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Иргэдэд бол 75 ажлын өдөр, УИХ-ын гишүүнд бол 12 сар гээд илт өөр заачихаар чинь ямар ч хүн энэ дээр бол шударга бус байна гэж үзнэ. Энэ дээр ажлын хэсэг гаргаад юуг нь судлах гээд байгаа юм. Бусад оронд ийм байдаг, бид нар ийм байна гээд байгаа юм уу? бусад орон чинь хөгжлийн түвшин өөр.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Асуудал маань өөрөө хариуцлагатай холбоотой зүйл байхгүй юу. Иргэн хүний хувьд ч ялгаагүй ажилгүйдэл гээд ажилгүй болсныхоо тэтгэмжийг аваад л явж байгаа. Хууль тэгш байх ёстой иргэн ч бай, гишүүн ч бай тэгш байх ёстой. Хамгийн гол нь төрийн нууцтай холбоотой.
Энэ хүмүүс 4 жил төрийн нууцтай харьцаж ажиллаж байгаа. Давамгай мэдээлэлтэй болж байгаа. Ийм улсуудыг бусад оронд гудамжинд хаядаггүй. Германд бол тэтгэмж нь үргэлжлээд яваад байдаг байх.
Энэ улсууд хэрвээ гудамжинд гараад, гадаад улсын компаниудын зөвлөх болох гэдэг юм уу, гаднын иргэн болох энэ мэдээллээ ашиглаж амьдрах энэ боломжийг нээж өгөх ямар шаардлага байгаа юм бэ? 1 жилийн хугацаанд эд нарыг тодорхой хэмжээгээр цалинжуулаад байж байх төрийн бодлогыг нураах ямар хэрэг байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
УИХ-ын гишүүн бусдаас давуу эрх эдлэх ёсгүй. Гэхдээ нөгөө талдаа зоос хоёр талтай байдагтай нэгэн адил. Давуу байдал эдлэхгүй ч дутуу байдал бас эдэлмээргүй байна.
УИХ-ын гишүүн болсноороо бусдаасаа дутуу эрхтэй баймааргүй байна үнэнийг хэлье. Энийг ч бас ажлын хэсэг хараарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.