Ч.Ундрам: ''Physical Asia'' баг тамирчдад мөнгө гаргаагүй
[su_quote]ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.[/su_quote]
Манайд ирсэн тайлан дээр хэн нэгэн хүн үзсэн гэсэн нэг ч тайлан байхгүй. Англид суугаа Монгол улсын элчин сайдын яам энийг ядаж ашигласан мэдээ байна уу? гээд асуусан бас л тэнд ашиглаагүй.
Манай яаман дээр миний мэдэхийн ''Physical Asia'' баг тамирчдад мөнгө гаргасан мэдээ байхгүй. Би бол үгүй байх гэж бодож байна.
Сүүлийн 2,3 жилийн хугацаанд нэлээд олон том дүнтэй гэрээнүүд хийгдсэн байсан. Эдгээрийн нэг бол Фүллхам хөл бөмбөгийн клубтэй холбоотой.
Үүнээс гадна BBC, CNN, Boston consulting групп гэх мэтчилэн байгууллагуудтай нэлээн том дүнтэй данаа 1 сая доллараас дээш дүнтэй гэрээнүүд хийгдсэн байсан. Зарим гэрээнүүд дуусчихсан, зарим нь бол үргэлжилж байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээр бол заримыг нь бол төлж таарна.
Гэхдээ зарим зүйл дээр учир дутагдалтай зүйлүүд байгаа. Жишээ нь: ''Boston Consulting'' группээр хийсэн судалгаагаар миний хувьд болон манай яаманд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд шаардлага хангахгүй байгаа. Судалгааны чанар нь ч бас хоёрдогч материалууд дээр дүгнэлт хийсэн байна гэж үзэж байгаа. Намайг ирэхэд хүлээж аваагүй байсан ажлыг бид нар дүгнээд, хүлээж авах боломжгүйг нь бол хүлээж авахгүй. Тийм учраас үлдэгдэл төлбөрийг дахиж ярилцах ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.