Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 100 га таслан авч барихгүй гэжээ

Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 100 га таслан авч барихгүй гэжээ

2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Үндэсний урлагийн их театр барих газрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд шийдвэрлэсэн. Ингэхдээ ундны усны эх үүсвэр дээр барих гэж байна гэсэн шүүмж гараад буй. Тэгвэл тус театрыг "Шинэ 100 айл" төвийн урд, 40 га газар дээр барих аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 970 гаруй га газартай.Соёлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Шинэ 100 айл” худалдааны төвийн урд руу нийт 40 га хоосон талбайд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэнг барих аж.

2.Үндэсний урлагийн их театрыг барихдаа ногоон байгууламж сүйтгэхгүй.

[su_quote]Үндэсний урлагийн их театрыг хоосон талбайд барина. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт газрын 85 хувьд ногоон байгууламж, 15 хувьд бусад тохижилт барихыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Энэхүү зөвшөөрөгдсөн хэмжээнд Монгол Улсын соёлын өвийг дэлхийд үнэлүүлэн сурталчлах Үндэсний урлагийн их театрыг барина.[/su_quote]

3.Үндэсний урлагийн их театрыг ундны усны эх үүсвэр дээр барихгүй. Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хүрээлэнгээс зүүн тийш, “Шинэ 100 айл” худалдааны төвийн урд руу буюу ундны усны эх үүсвэр буюу гүний худгийн хамгаалалтын зурвасаас алслагдсан зайд барина. 4.Үндэсний урлагийн их театрыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. Үндэсний урлагийн их театрыг Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын харилцан тохиролцсоны дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барина.

5.Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд барих нь Усны тухай хууль болон бусад журмыг зөрчөөгүй.

Үндэсний урлагийн их театрыг барих газар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Усны тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Газрын тухай хууль зэрэг холбогдох хууль заалтуудад нийцсэн. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Үндэсний бахархал, эв нэгдэл”-ийн илэрхийлэл болсон соёлын бүтээн байгуулалтын төсөл.
  1. Үндэсний урлагийн их театрыг дараах хуулийн заалтуудыг үндэслэн барина.
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Усны тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоол зэрэгт “Үндэсний урлагийн их театр барих, газрыг олгох тухайд” зөвшөөрөгдсөн байдаг. Усны тухай хуулийн 22.2.1.Онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн

 5.1.8. "Нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг хэлнэ.

Газрын тухай хуулийн 12.2. Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд

 “Үндэсний бахархал, эв нэгдэл” хэсгийн 1.1.19-т “Соёл урлагийг хүүхэд, залуучууд, бүх нийтэд түгээн дэлгэрүүлэхэд шаардлагатай театр, чуулга, соёлын ордны барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ” хэмээн заасанд тус тус үндэслэн барих шийдвэрийг гаргаж, газрыг шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.