“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Очирдагинас” ХХК  “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа

577061896 1136143782000486 8198034916114447864 n 300x169 Монгол Улсын Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байгаа. Үүний хоёрыг нь “Очирдагинас” ХХК-ийн хамт олон байгуулаад байна.

575088176 1136143882000476 41478119418189194 n 300x169

Тус компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нөөшилсөн бүтээгдэхүүний “Экспортын үйлдвэр”-ээ 2022 онд ашиглалтад оруулсан бол “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийнхээ нээлтийг 2025.11.03-ны өдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн хөгжил, хүнсний хангамж, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн талархлын батламж гардууллаа.

Анх 2005 онд 4 хүнтэй үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн “Очирдагинас” ХХК өдгөө Монгол Улсын 21 аймаг төдийгүй БНСУ, БНХАУ зэрэг улсуудад монголын малын махаар хийсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа. Тус компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хамрагдаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин, бүтээгдэхүүний нэр төрлөө 20 гаруйгаар нэмэгдүүлжээ. Үүний дагаад ажлын байраа 2 дахин нэмэгдүүлэн, жилд 14 сая ам.долларын борлуулалттай ажиллаж байгаа. Цаашид 2 мянган тонны зоорь, 100 гаруй ажилтны амьдрах байр байгуулж үйл ажиллагаагаа өргөтгөх төслүүдийг эхлүүлээд байгаа талаар гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.