УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: "Эвий дээ, яанаа" гэдэг үг хамгийн муухай санагддаг байсан
[su_quote]Монгол Улсад 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний төлөөлөл болж УИХ-д ажиллаж буй УИХ-ын гишүүн Ж.Баясгалантай тэдний эрхийн асуудлаар, халамжийн төсвийн асуудлаар ярилцлаа.[/su_quote]
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Би гэмтэхийнхээ өмнө бодибюлдингийн УАШТ-д орж байлаа. "Баха-2017" гээд мото спортын УАШТ-д орж байхдаа осолд орсон.
Жирийн байхдаа хийж байсан бүх үйлдлүүд ганцхан хормын дотор л алга болсон. 9 сар эмнэлэгт хэвтсэн. Сэхээнд 7 сар болсон. Ингээд бүх зүйлээ алдсан мэт санагдсан. Бүтэн 2 жил өөрөө өөрийгөө тусгаарласан. Утсаа огт үзээгүй. Жилийн дараа утсаа ганц нэгээр харж эхэлсэн.
Гэтэл хүүхдийн сэтгэл санаа ч өөр болж эхэлсэн. "Чи аавгүй болсон юм уу. Аав чинь тэргэнцэртэй юм уу" гэх мэтээр...гадуурхалтад өртөж эхэлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний зовлонгийн 90 хувийг гэр бүл нь үүрдэг. 10 хувийг өөрөө өвдөлтөөрөө үүрдэг. Тэрний цаана аав ээж, гэр бүл, үр хүүхдүүд гадуурхагддаг.
Хоёр жилийн турш төрсөн өдрөө тэмдэглэхдээ хүртэл хүнгүй газар л очдог байсан. Тэрний дараа яагаад би ингэх ёстой гэж бодоод нийгэм рүү гарч эхэлсэн.
Нийгэмд оролцоод тэргэнцэртээ яваад эхлэнгүүт хүмүүс "Нөгөө жүжигчин Баясгалан байна ш дээ. Архинаас л болсон доо. Эвий дээ..." гэдэг байсан. Гэхдээ "эвий дээ, яанаа" гэдэг үг хамгийн муухай санагддаг.
Тэгээд би өөрийгөө нээе. Ийм нийгэмд төрсөн нь үнэн. Гэмтсэн нь үнэн гэж бодоод илтгэл тавьсан. Тэр илтгэлийг хүмүүс маш сайхнаар хүлээж авсан. Түүнээс хойш нийгэмд гарч, гудамжаар явж эхэлсэн. Анх хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг л байсан.
Одоо энд тэнд явж байгаад яалт ч үгүй шаттай газар таарангуут хүмүүс ирээд тусалдаг болсон. Хүн байгаа учраас хүртээмжийг давж туулах шаардлага гарч байна.
Ордонд ч гэсэн сэтгүүлчид яриа авахдаа урд сөхөрч суугаад яриа авахад надад хүнд л санагддаг. Уг нь түүнд таарсан индер байдаг бол, сандал байдаг бол ийм нөхцөл үүсэхгүй.
[su_quote]Гэхдээ өнгөрсөн 5 сард ямартай ч тусдаа индертэй болсон. Тэр индертэй болсноор Баясгалан биш Хөгжийн бэрхшээлтэй иргэний эрх хангагдаж байгаа юм. Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган иргэн, түүний ар дахь 112 мянган өрх, цаашлаад 400 мянган ахмад настны эрхийн асуудал яригдаж байгаа юм. [/su_quote]
Би хөгжлийн бэрхшээлтэй болчихоод групп тогтоолгох гээд очихдоо л Монголд төрсөндөө маш их харамссан
Хөгжлийн бэрхшээлтэй болчихоод анх дүүргийн халамжийн төв дээр очиход намайг "та компанийн захирал юм байна. Захиралаасаа чөлөөлөгд" гэсэн. Би тухайн үедээ хууль сайн мэддэггүй байсан уичр чөлөөлөгдөөд л групптээ орсон. Гэтэл хуулийн хийдэл ашигласан байсан.
Тэр үед ёстой л дотор харанхуйлаад Монгол Улсын иргэн болж төрсөндөө харамссан. Уг нь би эх орноороо бахархдаг, үндэсний үзэлтэй хүн. Гэвч тэр үед харамссан.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс банкин дээр очоод зээл авъя гэхээр "та хэзээ ч үхэж магадгүй учраас" гээд хэзээ ч зээл өгдөггзй. Монголын түүхэнд хөгждийн бэрхшээлтэй иргэн нэг ч удаа халамжийн зээл авч байгаагүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.