О.Саранчулуун: Улсаас санхүүждэг бүх “ахмадын”, “хүүхэд залуучуудын хөгжлийн”, “гэр бүл хөгжлийн“, “хөдөлмөр, халамжийн” зэрэг төвөөс яг адилхан асууцгаая!

О.Саранчулуун: Улсаас санхүүждэг бүх “ахмадын”, “хүүхэд залуучуудын хөгжлийн”, “гэр бүл хөгжлийн“, “хөдөлмөр, халамжийн” зэрэг төвөөс яг адилхан асууцгаая!
[su_quote]"Дундговь аймагт байгуулагдсан "Ид шдийн орон"-д жил бүр улсын төсвөөс 300 орчим сая төгрөг өгдөг ч хамрах хүрээ нь хэтэрхий бага байна" гэх агуулгатай мэдээллийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оруулсан юм. Үүнээс үүдэн "Ид шидийн орон" төсвөөс мөнгө авах нь зөв, буруу гэсэн талцал нийгэмд үүсээд байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр сууриа илэрхийлжээ. [/su_quote]
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Засаг дарга нар улсын төсвөөс урсгал зардлыг нь санхүүжүүлдэг "Ид Шидийн орон"-ы нийгмийн үр нөлөөг асууж байгаа нь маш зөв.
Яг энэ эрчээрээ хэдүүлээ, яг энэ асуултаа 100 хувь улсаас санхүүждэг аймаг дүүрэг бүрт байдаг, байгуулсан, байгуулж байгаа бүх “ахмадын”, “хүүхэд залуучуудын хөгжлийн”, “гэр бүл хөгжлийн“, “хөдөлмөр, халамжийн” зэрэг төвөөс яг адилхан асууцгаая!
Эхний асуулт: Хүүхэд, гэр бүл, залуучуудын төвөөсөө эхлэх үү?
[su_quote]Хэдэн хүүхэд хамгаалагдаж, хэдэн гэр бүл хөгжсөн бэ?
Хэдэн ахмад суралцав эсвэл эдгэсэн бэ, хэдэн хэсэг багаас хэдэн хүн ажилд оров?Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүтэн тогтолцоотой улс билээ.
Хэдэн хүн ажилд оров? Хэдэн Хөгждийн бэрхшээлтэй хүн ажилд оров?
Эрсдэлт нөхцөлөөс хэдэн хүн гарав?[/su_quote]
Бүгдийг нь сайхан цэгцлээд, ирэх сард Ерөнхий сайдаасаа асууя даа. Засгийн газар хариултандаа бэлдэнэ үү дээ.
Ер нь нийгмийн “хамгааллын” бодлого нийгмийн “эмзэг, завсрын, эрсдэлт” бүлгийн хүн амаа“ хамгаалж байна уу? Миний мэргэн найзууд асуумаар байгаа асуултаа жагсаа, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.