Т.Аубакир: Багш нарын цалинг 2026 ондоо 76 хувь нэмэглүүлэх шийдэлд хүрсэн. Ингэснээр үндсэн цалин 2,8 сая төгрөг болно

Т.Аубакир: Багш нарын цалинг 2026 ондоо 76 хувь нэмэглүүлэх шийдэлд хүрсэн. Ингэснээр үндсэн цалин 2,8 сая төгрөг болно
[su_quote]Эмч, багш нарын цалингийн нэмэгдлийн талаар МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж байна. Багш нарын цалинг ирэх онд 76 хувиар, эмч нарыг цалинг 15 хувиар нэмэх шийдэлд хүрчээ. [/su_quote]
ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, цэцэрлэг, коллежуудийн багш, насан туршийн багш, ажилтны үндсэн цалинг 2026 оны 01-р сарын 01-ээс 50 хувь буюу 700-800 мянган төгрөгөөр, 2026.11.01-ээс 26 хувиар тус тус нэмэгдүүлэхээр болсон. Нийтдээ 76 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нэмэгдэлд 1,2 их наяд төгрөг хэрэгтэй. Ингэснээр үндсэн цалин 2,8 сая төгрөг болно.
Харин үүнийг манай эдийн засаг даах уу гэдэг асуулт гарна. Даала агэж үзэхэд инфляци, үнийн өсөлтөд дийлдээд нэмэгдэл биш болчихвий дээ. Тиймээс олон талаас нь судалж, ярилцаж байна. Одоо МАН-ын бүлгийн хурлаар ярилцаж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаях гэхээр дээрээс дарамталж байна гэдэг зүйл яригдаад байна?
-Дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Нөгөө талаас хууль журамтай. Хүний эрүүл мэнд, яаралтай тусламж үзүүлж байгаа эмч ажилчид шууд ажил хаяж болохгүй. Хууль, журмынхаа дагуу Үйлдвэрчний эвлэлийн эмч, ажилчдын 50-аас дээш хувь нь дэмжиж байгаа тохиолдолд ажил хаяж болно. Гэхдээ шууд хүний амь нас, эрчимт эмчилгээтэй холбоотой эмч, ажилчид багтаагүй бол хаяж болно гэж заасан.
Эмч, эмнэлгийн ажилчнуудтай хэдэн удаа уулзсан юм бэ?
-Ямартай ч гадаах жагсаал дээр гурван удаа очсон. Үйлдвэрчний эвлэлийн 19 хүний хамт Ерөнхий сайдтай уулзсан. Эрүүл мэндийн яаман дээрээ хоёр удаа уулзсан.
Тэгээд шийдэлд хүрэхгүй байгаа юм уу?
[su_quote]Бид шийдлийг зөндөө танилцуулж байгаа. Та бүхнээр дамжуулаад дахиад танилцуулъя. Эмч нарын цалинг энэ ондоо 15 хувь нэмнэ. Энэ нэмэгдэлд 201 тэрбум төгрөг төсөвт төлөвлөгдсөн. Үүнийг дагаад нэмэгдэл, урамшууллууд нь бас өсдөг. Тэгээд 2027 оноос үндсэн цалин 3,5 саяас дээш гарах бололцоотой.[/su_quote]
Ер нь бол эдийн засгаа тэлж, мөнгөтэй болж байж нэмэхгүй бол мөнгөгүй байгаа би хоосон халааснаасаа юугаа өгөх вэ дээ...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.