Baga Toirog Channel ээлжит амьд хөгжмийн тоглолтоо зохион байгуулах гэж байна

Baga Toirog Channel ээлжит амьд хөгжмийн тоглолтоо зохион байгуулах гэж байна

[su_quote]Дуу хөгжмөөр дамжуулан урлагийн салбарт шинийг санаачилж, өөрсдийн цаг зав, хүсэл тэмүүллээ урлаж яваа залуус бол "Бага тойрог" сувгийн уран бүтээлчид юм.  Энэхүү суваг нь олон залууст завгүй амьдралд хэсэгхэн ч болов амсхийх, эрч хүчээ нөхөх, сэргээх боломжийг өгдөг. Бид "Бага тойрог" сувгийн хамтран үүсгэн байгуулагчид болох Б.Болдбаатар, Ц.Тэгшбаяр нартай ярилцлаа. [/su_quote]

"Бага тойрог" сувгийн үүсгэн байгуулагч Ц.Тэгшбаяр:

Бичлэг үзэх:

-Бид маш олон гадаад нэр бодож байгаад ер нь монгол нэр гоё болох юм байна гэж бодсон. "Бага тойрог" гэж хамтлаг байдаг. Мөн "Бага тойрог" нь хотын төвийн дүүрэг. Дээр үед энэ дүүргийн залуус нь өөрсдөө соёлыг түгээдэг дүүрэг байсан юм шиг санагдсан. Бид ч гэсэн шинэ цагийн хөгжмийг түгээе, дээрээс нь мартагдаж байгаа уран бүтээлүүдийг эргэж сануулах үүднээс "Бага тойрог" гэж нэрлэсэн.

Бага тойргийн хувьд одоогоор 40 дугаар бичиж цацсан байна. Нэг дуучин 4-5 дуу дуулж байна гэхээр бид 200 дуу Youtube сувагтаа байршуулсан байна.

Өвөр монголын "Horse Radio" хамтлагийн тоглолтыг "Baga toirog" суваг 11.08-нд зохион байгуулна. Энэ хамтлаг бол олон холимог урсгалаар тоглодог. Хөөмий, цуур, морин хуур, хэл хуур зэрэг хөгжмийг гитартай хослуулан тоглодог. Маш гоё хамтлаг. Нүүдэлчин соёл, уламжлалыг мэдрүүлсэн тоглолт болно...

Бичлэг үзэх:

"Бага тойрог" сувгийн үүсгэн байгуулагч Б.Болдбаатар:

Бичлэг үзэх:

-Манай хамгийн гол онцлог бол тайз засалт. Хүн болгоны дурсамжинд байдаг газрыг энэ тайзаараа харуулахыг хичээсэн. Хүн ер нь өөрийнхөө дурсамжинд их хайртай байдаг. Тэр дурсамжийг сэргээх үүднээс хуучны орчин бүрдүүлсэн.

Анхны дугаар хүлээлтээс давсан. Анх айхтар том төсөөлөл бол байгаагүй ч ямар ч байсан тасралтгүй, тогтвортой хийж эхлэх хэрэгтэй гэж бодсон. Анхнаасаа ч хүлээлт бага тавьсан.

Манай урлагийн амьд домгууд Б.Сарантуяа, Т.Ариунаа, Хурд, Харанга хамтлагийг уривал орох болов уу гээд л бодож байсан. Тэгсэн Сараа эгч хүрээд ирсэн. Үнэхээр гоё байсан. Би Сараа эгчийн фен нь. Яг ороод ирэнгүүт хөдөлж чаддаггүй.

Хамгийн гоё нь Сараа эгч орж ирснээ гоё юм яриад бүгдийг нь инээлгээд л, бүгдийг нь чөлөөтэй болгоод л... Тэгээд дуу нь явангуут шууд нулимс  гарсан.

Бичлэг үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.